Судалгааны ажлын бүтээлийн хуулбарлалтыг шалгах

Share Button

Ахисан түвшний сургууль нь МУИС-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/56 дугаар тушаалаар батлагдсан “Магистр, докторын судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөх журам”-ын 5-р бүлэг дэх заалтуудад үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн “Бүтээлийн хулгайгаас сэргийлэх систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлж магистрын судалгааны ажил, докторын диссертацийг шалгах ажлыг эхлүүлсэн.

Цаашид энэхүү системийг улам боловсронгуй болгож хөгжүүлэх тал дээр Ахисан түвшний сургуулиас анхаарч ажиллаж байгаа тул магистрант, докторантууд болон удирдагч багш нар МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журмын 4.6.27 дахь заалтын дагуу  “Магистр, докторын судалгааны ажлын үр дүнг хүлээлгэн өгөх журам”-ыг баримталж ажиллана уу.

Дээрх журмын 5-р бүлэг дэх заалтын хувьд дараах өөрчлөлттэй байгааг энэ хичээлийн жилд дипломын хамгаалалтад орж буй магистрант, докторант нар анхаарна уу. Үүнд:

  1. Магистрант, докторант нь эцсийн байдлаар боловсруулсан судалгааны ажлын бичвэрээ удирдагч багшийн хамт “Бүтээлийн хулгайгаас сэргийлэх систем” (http://pds.num.edu.mn)-ээр шалгуулж,  “Баталгааны хуудас (энд дарж татаж авах)”–ыг бөглөн гарын үсгээр баталгаажуулж, удирдагч багшийн албан цахим хаягаас Ахисан түвшний сургуульд grad_research@num.edu.mn (Cc: суралцагчийн и-мэйл) хаягаар ирүүлнэ.
  2. Баталгааны хуудсыг ирүүлэх сүүлийн хугацаа:
    • Магистрант: Жинхэнэ хамгаалалт болохоос ажлын 5 хоногийн өмнө
    • Докторант: Жинхэнэ хамгаалалт болохоос 20 хоногийн өмнө
  1. Баталгааны хуудсыг үндэслэн жинхэнэ хамгаалалтаас өмнө магистрын ажил хамгаалуулах зөвлөлд Ахисан түвшний сургуулиас тодорхойлох бичиг илгээнэ. Докторантын хувьд бүрдүүлэх бичиг баримтын хамт баталгааны хуудсыг хавсаргаж бүрдүүлснээр тооцно.

Баталгааны хуудас нь Зохиогчийн эрхийн нотолгоо бүхий баримт болох бөгөөд бүтээлийн хуулбарлалтыг шалгаж ирүүлээгүй суралцагчийн асуудлыг журмын 5.4-т заасны дагуу шийдвэрлэнэ.

Бүтээлийн хулгайгаас сэргийлэх систем ашиглах зааврыг энд дарж татаж авна уу. 

Анхаарах:
1. Системд зөвхөн МУИС-ийн багш, ажилтны Сиси эрхээр нэвтрэх боломжтой тул удирдагч багшдаа хандаж хамт шалгуулна.

2. Системд нэвтэрсний дараа “Бүтээлийн санд хуулах” хэсгийг идэвхжүүлж болохгүй. Үүнийг идэвхжүүлснээр шалгуулж буй судалгааны ажлыг бүтээлийн санд шууд хуулах ба үр дүнд хуулбарлалт хийгдсэн гэсэн үзүүлэлт гарна.