Суралцагчийн хувийн төлөвлөгөө боловсруулах батлуулах тухай

Share Button

2023.10.18

2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд элссэн нийт магистрант, докторантуудын анхааралд:

  • МУИС-ийн Сургалтын үйл ажиллагааны журмын 4.3.10-д заасны дагуу магистрант, докторант нь элсэн суралцсан Эхний улиралд хувийн суралцах төлөвлөгөөг зохиох бөгөөд эрдэм шинжилгээний ажлын багц цагийг суралцаж буй хөтөлбөрийн онцлогийг харгалзан хувийн суралцах төлөвлөгөөнд тусгаж, сургалтын мэдээллийн системд зохионо.
  • Магистрант, докторантын удирдагч, шүүмжлэгч докторын зэрэгтэй байна. Магистрант, докторантын элсэн суралцсан эхний 1-2-р улиралд багтаан судалгааны ажлын сэдвийн жагсаалт болон удирдагчийг сонгосон тэнхим/тэнхимийн хөтөлбөрийн хорооны саналыг үндэслэн, Ахисан түвшний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
  • Удирдагч нь магистрант, докторантын судалгааны ажлын сэдэв, төлөвлөгөөг чиглүүлэн тогтоож, эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэх, магистрын ажил, докторын диссертаци бичихэд зөвлөж, түүний агуулга, чанар, судалгааны ажлын үр дүн, шинжлэх ухаанч хандлага, ёс зүйн хүрээнд хийсэн эсэхийг хянаж, удирдагчийн хувиар хариуцлага хүлээнэ.
  • Хувийн суралцах төлөвлөгөөний эрдэм шинжилгээний багц цагийг Ахисан түвшний сургуулиас баталсан эрдэм шинжилгээний ажлын төрлүүд -ээс сонгоно. Эрдэм шинжилгээний ажлын төрөл,харгалзах багц цагийг батлахдаа МУИС-ийн багшийн эрдэм шинжилгээний багц цагийг тооцох үзүүлэлтийг харгалзана.
  • Элсэн суралцсан 2-р улиралд хувийн суралцах төлөвлөгөөг (СиСи мэдээллийнсистемын  Маягт цэснээс  татаж аваад),  удирдагчийн хамт эцэслэн сайжруулан боловсруулж, Ахисан түвшний сургуулийн захирлаар баталгаажуулна.

             Төлөвлөгөөнд дараах хэсгүүд багтана:

  1. Тэнхимээр судлах хичээл буюу Сургалтын багц цаг
  2. Эрдэм шинжилгээний ажил, дадлага
  3. Магистрын ажил/диссертацийн сэдэв
  4. Удирдагч, тэнхимийн эрхлэгчээр баталгаажуулах

Иймд 2022-2023 оны хаврын  улиралд элссэн магистрант, докторантууд дараах зааврын дагуу Тус төлөвлөгөөг боловсруулан 2023  оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Ахисан түвшний сургуульд  хүргүүлнэ үү.

Download (PDF, 757KB)

ЖИЧ:2023-2024 оны хичээлийн жилийн  намрын  улиралд элссэн магистрант, докторантууд (дараа улирлын эхэнд боловсруулж, батлуулна) хамаарахгүй.

ЗӨВЛӨГӨӨ АВАХ БОЛ ДАРААХ ХАЯГААР ХОЛБОГДОНО УУ:

E-mail: odgerel.b@num.edu.mn;

Утас: 77307730- 4510

Байрлал: МУИС, Багш, оюутны хөгжлийн төв байр 206 тоот

АТС-ийн  мэргэжилтэн

Б.Одгэрэл

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *