АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа
2023 оны намрын улиралд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
Тавигдах нийтлэг шаардлага:
- МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх
- Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх
- Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу.
Бүртгүүлэх: Шаардлагад нийцэж буй сонирхсон магистрант, докторантууд судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ 2023.09.22-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд:
Бүртгэлийн хуудсыг энд дарж бөглөнө үү.
Судалгааны туслахаар ажиллуулах хугацаа: 3 сар
Холбоо барих: 7730-7730 (4502), grad_research@num.edu.mn
Судалгааны туслахаар ажиллуулахад санал болгох судалгааны сэдэв, агуулга, тусгай шаардлага
№ | Судалгааны лабораторийн нэр | Судалгааны туслах ажиллуулах судалгааны сэдэв | Судалгааны туслахад тавих шаардлага, хэмжүүр |
Хийх ажлын төлөвлөгөө |
1 | Агаар мандлын оптикийн хэмжилтийн лаборатори | Агаар мандлын оптик үзүүлэлтийн судалгаа | Докторант оюутан байх |
1. Хэмжилтийн өгөгдөл боловсруулах, 2. Судалгааны өгүүлэл бичих |
2 | Агаар, орчны мониторингийн лаборатори | Агаарын чанар, тоосонцорын зөөгдөлийн судалгаа | Магистрант, докторант байх. 3-6 сарын хугацаанд лабораторид тогмол сууж ажиллах |
1. Агаар дахь тоосонцорын тархалтын судалгааг хийх. 2. Лабораторийн үйл ажиллагаад туслах |
3 | Амьтан судлалын цуглуулгын лаборатори | Мазаалайн тоо толгой ба тархацыг автомат камерын аргаар судалсан үр дүн | – Мазаалайн популяцийн анализийн чиглэлээр судалгааны ажил хийдэг байх – Автомат камерийн зураг боловсруулах анхан шатны мэдлэгтэй байх – |
Автомат камерийн зургийг нэгтгэх болон мазаалайн баавгайн зургийг ялгах: 2023 оны 12 сар, Ялган авсан зурган дээр үндэслэн амзаалай баавгайн тохиолдоцыг үнэлэх: 2024 оны 1 сар, Мазаалайн баавгайн тархац нутгийн нарийвчилсан үнэлгээ хийх: 2024 оны 2 сар х |
4 | Биоинформатик, системийн биологийн лаборатори | Биологийн идэвхит богино пептидийн цугларах процессын молекулын динамик симуляци | МД симуляци хийх, Симуляцийн дата цуглуулах, үр дүнг нэгтгэх, тайлан гаргах |
1. VVI пептидийн димержилтийг МД симуляциар тооцоолох 2. Хоёр VVI пептид хоорондын холбоосын чөлөөт энергийг МД симуляциар тооцоолох 3. VVI пептидийн олигомержилтийг МД симуляциар тооцоолох |
5 | Биологийн төрөл зүйл, шавьж судлалын лаборатори | Ховор, нэн ховор төрөл зүйлийн экологийн судалгаа | Өгөгдөл боловсруулж, өгүүллэл бичих чадвартай байх |
10 сар – материал цуглуулах, 11 сар – өгөгдөл боловсруулах, 12 сар – өгүүллийн эх бэлтгэх |
6 | Биоорганик хими, фармакогнозын лаборатори | Малын тэжээлийн ургамлын соёололтын идэвх, орчны стрессийг тэсвэрлэх чадварыг судлах | Ахисан түвшний суралцагч байх, сар бүр хийсэн ажлын тайланг тайлагнах | Малын тэжээлийн ургамлын соёололтын идэвхийг тогтоож түүний орчны абиотик стрессийг тэсвэрлэх чадвар, механизмыг тогтоох туршилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн шаардлагатай тохиолдолд тухайн ургамлын антиоксидант, бактерийн эсрэг идэвх гэх мэт биологийн идэвхийг тогтооно. |
7 | Ойн экосистемийн мониторингийн лаборатори | Модлог ургамлын хялгасан үндэсний судалгаа | Магистрын түвшинд суралцдаг байх, өмнө лабораторид ажиллаж байсан туршлагатай | Цуглуулсан хялгасан үндэсний дээжийг ялгах, угаах, хатааж, хэмжилтэнд бэлтгэх, хэмжилтийн өгөгдөлд боловсруулалт хийх |
8 | Оптик спектр судлалын лаборатори | Нүүрстөрөгч агуулсан материалын судалгаа | Физик, хими ба материал судлалын чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй байх |
1. Лабораторийн бүрэн бүтэн байдлыг шалгалтын үе (лабораторийн жижиг хэрэгсэл, эд анги, цэвэрлэгч бодис, тодорхой хэрэглэгдэхүүний бүртгэл) 2023.09 сар, 2. Лабораторийн шаардлагатай бараа материал худалдан авах (лабораторийн жижиг хэрэгсэл, эд анги, цэвэрлэгч бодис, тодорхой хэрэглэгдэхүүн) 2023.09 сар, 3. Материал судлалын хичээлд шаардлагатай туршилт тавих, онолын болон лабораторийн танилцуулга хийх, туршилтад бэлдэх, хэмжилт хийх 2023.10-11 сар, 4. Төслийн хүрээнд тавигдах туршилтад дээж бэлдэх, спектрометрийн хэмжилтийг хийх, анализ хийх, өгүүлэлд параграф бичих 2023.09-12 сард, 5. Эцсийн тайлан боловсруулж үр дүнг хүлээлгэн өгөх 2023.12 сард. |
9 | Орон зайн анализийн лаборатори | Цагаан зээрийн холбоос нутаг | Ахисан түвшний оюутан байх | Лаборторт хийгдэх үйл ажиллагаа болон тоног төхөөрөмж хариуцах |
10 | Хүрээлэн буй орчны инженерчлэл, цэвэр технологийн лаборатори | Хог хаягдлын бүтцэд амьдралын мөчлөгийн дүн шинжилгээ хийж менежментийн оновчтой хувилбарыг тодорхойлох | Тооцоололын өгөгдөл боловсруулж, тооцооллын үр дүн гаргасан байх, дотоодын хянан магадлагаа хийдэг сэтгүүлд өгүүлэлийн ноорог бэлтгэсэн байх | Хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын инженерчлэл хичээлийн лабораторын ажлыг бэлтгэхэд тусалж оролцох, тооцоолол хийх, үр дүн боловсруулах |
11 | Хүрээлэн буй орчны хими, геохимийн лаборатори | Ex vitro орчин дахь орос махирс (Lycium ruthenicum Murr.)-ын давс тэсвэрийн судалгаа | Судалгааны туслах нь магистр элссэн орсон бөгөөд судалгааны ажлын чиглэл нь манай сэдэвтэй нийцэж байгаа магистрантыг ажиллуулна. Судалгааны туслахаар ажиллах хугацаандаа ажлын цагийг баримталж, төлөвлөсний дагуу туршилт судалгааны ажлыг хийж гүйцэтгэн, тайлагнах чадвартай байх ёстой. | 2023.10.01-11.01 In vitro гарган авсан орос махирсыг ex vitro орчинд дасган ургуулах 2023.11.01-11.15 Ex vitro орчинд дасган ургуулсан ургамалд давны стресс өгөх 2023.11.15-12.15 Ex vitro орчинд дасган ургуулсан ургамалд давны стрессд орсон ургамлын морфологи, физиологи, биохимийн үзүүлэлтүүдийг хэмжих 2023.11.15-12.31 Ex vitro орчинд дасган ургуулсан ургамалд давны стрессд орсон ургамлын давс тэсвэрлэх чадварын судалгааны үр дүнд боловсруулалт хийж, үр дүнг тайлагнах, магистрын судалгааны ажлын 1 бүлгийн бичвэрийг хийх |
12 | Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн лаборатори | Аммиакийн нам даралтан дахь каталитик синтез | Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэх судлаач нь аммиакийн синтез, катализатор гарган авах, шинж чанарыг тодорхойлох онолын болон дадлагын чадвартай байх шаардлагатай. |
1. Тус судалгааны лабораторид гарган авсан Co-K/Al2O3 катализаторын хөгжүүлэлтийг хийнэ. 2. Аммиакийн синтезийн 450С температур, 3 атм даралтан дахь зөөлөн нөхцлийн синтезийн идэвхийн нэмэгдүүлнэ. 3. Катализаторын идэвхийг сайжруулснаар аммиакын гарцыг 2-3 дахин нэмэгдүүлнэ. 4. Катализаторт үндсэн металлын идэвхжүүлэгч, зөөгч материалд нэмэлт хэрэглэснээр тус үр дүнд хүрнэ. 4. Катализаторын бүрэн шинж чанарыг өндөр мэдрэмжтэй шинжилгээний төхөөрөмжүүдээр тодорхойлж, синтезийн үр дүнг баталгаажуулна. 5. Судалгааны үр дүнгээр мэргэжлийн эрдэм шинжилгээний хурлуудад илтгэж, өгүүлэл хэвлүүлнэ. |
13 | Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн хими | Намгийн шивлээ (Equisetum palustre) ургамлын алкалоидын найрлагын судалгаа | Докторын оюутан байх, эмийн хими, байгалийн нэгдлийн судалгааны чиглэлээр суралцдаг байх, Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн химийн лабораторы харъяа оюутан байх, судалгааны ажил хийх явцад лабораторт тогтмол ажиллах, | Түүсэн дээж ургамлаас алкалоидын фракц ялгах, нимгэн үеийн болон баганан хроматографи явуулах, 1-2 цэвэр алкалоид ялган Герман руу илгээх |