“СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ” FACE TO FACE форумд зохион байгуулагдана

Share Button

Эрхэм хүндэт багш, судлаач, оюутан залуус та бүхнийг Ахисан түвшний сургуулийн 40 гаруй судалгааны лабораторид ажиллаж буй судлаачдын багийн оюуны бүтээл, үйл ажилллагаа болон судалгааны лабораториудтай танилцах “СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ” FACE TO FACE форумд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Зорилго: МУИС-ийн судалгааны лабораториуд ба Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүд хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх, МУИС-ийн Ахисан түвшний судалгааны лабораториуд өөрсдийн үйл ажиллагаа, инновац шингэсэн бүтээгдэхүүн, төлбөрт шинжилгээ үйлчилгээг танилцуулах, хамтран ажиллах санал солилцох. 

Оролцогч байгууллагууд: 

  • МУИС-ийн Судалгааны лабораториуд                                  
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 
  • Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд 

Зохион байгуулагч: 

  • МУИС, Ахисан түвшний сургууль,  
  • МУИС-ийн Хөрөнгө оруулалтын менежментийн төв 

 

Хэзээ: 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдөр /Даваа гараг/ 11.00-15.00 цагт 

Хаана: МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төвийн 502 тоот  

 

Хугацаа 

Үйл ажиллагаа 

Тайлбар 

1 

10:45-11:15 

Бүртгэл 

  

 2 

11:15-11:20 

Нээлт 

Д.Бадарч /МУИС-ийн захирал/ 

3 

11:20-12:20 

Танилцуулга 1 

Хамтран ажиллагч байгууллага болон зочид судалгааны лаборатори, судлаачдын бүтээлтэй танилцах 

4 

12:20-12:50 

Цайны завсарлага 

  

5 

12:50-13:50 

Танилцуулга 2 

Хамтран ажиллагч байгууллага болон зочид судалгааны лаборатори, судлаачдын бүтээлтэй танилцах 

6 

13:50-15:00 

Хаалт 

Ц.Амартайван /МУИС АТС-ийн захирал/ 

                                                                                 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *