АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа
2024 оны хаврын улиралд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
Тавигдах нийтлэг шаардлага:
- МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх
- Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх
- Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу.
Бүртгүүлэх: Шаардлагад нийцэж буй сонирхсон магистрант, докторантууд судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ 2024.03.07-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд:
Бүртгэлийн хуудсыг энд дарж бөглөнө үү.
Судалгааны туслахаар ажиллуулах хугацаа: 3 сар
Холбоо барих: 7730-7730 (4502), grad_research@num.edu.mn
Судалгааны туслахаар ажиллуулахад санал болгох судалгааны сэдэв, агуулга, тусгай шаардлага
№ | Судалгааны лабораторийн нэр | Судалгааны туслах ажиллуулах судалгааны сэдэв | Судалгааны туслахад тавих шаардлага, хэмжүүр | Хийх ажлын төлөвлөгөө |
1 | Байгалийн нэгдлийн химийн судалгааны лаборатори | Хар модны агил мөөгний дээжийг ӨМШХ-аар цэвэршүүлэх, цэвэр бодис ялган авах | Химийн шинжилгээний лабораторид ажилласан туршлагатай, докторант, лабораторид долоо хоногт багадаа 20 цаг ажиллах боломжтой байх, ЭШ хуралд илтгэл хэлэлцүүлэх. | 1. Судалгааны дээжийг бүлэглэн салгах, ӨМШХ-иар цэвэршүүлэх, цэвэр бодис ялган авч, химийн найрлагыг судлах, ЭШ-ний илтгэл бичиж, хуралд оролцох. |
2 | Биоинформатик, системийн биологийн лаборатори | Богино пептидүүдийн селф-ассемблинг процессыг молекулын динамик симуляцийн аргаар судлах | Биоинформатик, Биофизикийн болон бусад холбоотой шинжлэх ухааны чиглэлд суралцаж байгаа. | 1. Судалгааны ажлын тайлан бичиж, өгүүлэл бичихэд туслах. |
3 | Биологийн нөөц ба орон зайн анализ | Дорнод монголын цагаан зээрийн тархац нутаг дахь төллөх газрын сонголтод ургамлын нөлөөлөх нөлөө | Магистрын түвшний оюутан байх. | 1. Дорнод монголын хээрт ургамлын бичиглэл хийх арга зүйд үндэслэн үр дүн гарган авч гарсан үр дүнг диск метерийн дата өгөгдөл болон NDVI ийн дата өгөгдөлтэй харьцуулан үр дүн гарган авч цагаан зээрийн төллөх нутгийн сонголтыг холбон тайлбарласан статистик үзүүлэлт гаргах. |
4 | Ойн генетик, экофизиологийн лаборатори | Тооройн (Populus euphratic Oliv) популяцийн генетик нөөцийн судалгаа | Докторантурт элсэн суралцаж байгаа. | 1. Тооройн навчны дээжний морфологийн хэмжилт, ДНХ ялгах, цэвэрлэх, үрийн хадгалалтын горимоос хамаарсан үрийн чанарын өөрчлөлт гаргах. |
5 | Ургамлын биотехнологийн лаборатори | Монгол орны зарим зүйлийн малын хорголоос ялгасан актиномицет, түүний мөөгөнцрийн эсрэг идэвхт нэгдлийн судалгаа | Судлаач нь бакалаврын зэрэгтэй байх, энэ төрлийн судалгаа өмнө хийж байсан байх. |
1. Актиномицетийн мөөгөнцрийн эсрэг идэвхитэй нэгдлийн бусад оронд хийсэн судалгаануудтай харьцуулах. 2. Актионмицетийн их хэмжээний өсгөврийг бэлтгэж, өтгөрүүлсэн ханд гарган авах. 3. Актиномицетийн өтгөрүүлсэн хандыг баганан хромотографаар салган фракц болгох. 4. Өтгөрүүлсэн хандны хамгийн өндөр мөөгөнцрийн эсрэг идэвхтэй фракцыг цааш HPLC багаж ашиглан салгах. 5. Ялгасан фракцын бүтцийг тодорхойлох. |
6 | Ургамлын цуглуулгын лаборатори | Хунчирын төрлийн ангилал зүй, тархалт, ховордлын зэргийн судалгаа | Ургамал тодорхойлох чадвартай байх. Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх (Microsoft, Photoshop). |
1. Нийт 2000 хуудас ургамал тодорхойлох 2. 2000 хуудас ургамлын зураг авах, засаж янзлах. 3. Хунчирын овгийн ургамлын зарим зүйл дээр тархалтын зураг, хамгааллын үнэлгээг гаргах. |
7 | Хүнсний шинжилгээний лаборатори | Хүнсний Биотехнологийн Лабораторийн дэргэд сүүн хүчлийн бактерийн хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх гарааны бизнес байгуулах, үйл ажиллагааны чадамжийг сайжруулах | МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх. |
1. Хүнсний биотехнологийн лабораторийн нөөцөд тулгуурлан хагас үйлдвэрлэлийн түвшинд эх хөрөнгө бэлдэж зах зээлд нийлүүлэх чадамжийг тодорхойлох, 2. Биологийн идэвхтэй пробиотик шинж чанартай цэвэр өсгөврийн сан үүсгэхэд шаардлагатай бүртгэлийн ажлыг эхлүүлж лабораторийн дэргэд гарааны бизнес байгуулах боломжийг тодорхойлох, шаардлагатай баримт бичгүүдийг бэлтгэх, 3. Гарааны компанийн бизнесийн үйл ажиллагааны протокол, оролцогч талуудын шинжилгээ, үр дүнгийн болон үр ашгийн бодлогыг тодорхойлж баримт бичгүүдийг боловсруулах. |
8 | Хүрээлэн буй орчны инженерчлэлийн лаборатори | Хөрсний шим тэжээлийн элементийн хөдлөлзүйг судлах (шим тэжээлийн элементийн жишээн дээр) | МУИС-ийн докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх. | 1. Тариалангийн талбайн фосфорын хөдлөл зүйг судлах, судалгааны үр дүнг боловсруулах, судалгааны үр дүнгээр дотоодын сэтгүүлд өгүүлэл бичих. |
9 | Шинэ материалын лаборатори | Байгалийн эрдэс түүхий эдэд суурилсан натрийн гипохлорит гарган авах, түүний хэрэглээний судалгаа | Химийн инженер хөтөлбөрийн магистрант байх. | 1. Байгалийн эрдэс түүхий эдэд суурилсан натрийн гипохлорит гарган авах судалгаа хийх. |
10 | Эрдэс түүхий эдийн туршилт судалгааны лаборатори | Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх процессод бичил организм ашиглан, эрчим хүч гарган авах БТЭ-биотүлшний элементийн судалгаа | МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх. |
3 сарын хугацаанд WоS- бүртгэлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх шаардлагатай гол үр дүнгүүдээ гарган авах судалгааны ажлуудаа гүйцэтгэнэ. Үүнд: 1. Биореактороо угсарч бэлтгэнэ. 2. Биореакторт ажиллах бактерийн сонголтыг цахилгаан хэлхээний хүчдэл, эсэргүүцлийг хэмжих байдлаар хийнэ. 3. Биореакторын үйл ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийн зохистой харьцааг тогтооно. |