Индукц хосолсон плазмын масс спектрометр (ICP-MS) багажаар төлбөрт шинжилгээ хийж эхэллээ.
Инженер технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр МУИС-ийн Ахисан Түвшний Сургуулийн Дундын лабораторид суурилуулсан Индукц хосолсон плазмын масс спектрометр (ICP-MS, Nexion 1000G, Perkin Elmer) төхөөрөмж дээр дээж хүлээн авч байна.
Хэмжилтийн дээжид тавигдах шаардлага:
- Зөвхөн хэмжилтэд бэлэн болсон шингэн дээж хүлээж авна.
- Дээж бэлтгэл хийхгүй.
- Усны дээжийг заавал шүүсэн байна.
- Уусгасан хөрс, хурдас гэх мэт бусад төрлийн дээжнээс зөвхөн азотын хүчилд уусгасан дээж хүлээн авна.
- Дээжний тухай дэлгэрэнгүй мэдээллийг хамт өгнө үү. Мэдээлэл дутуу бол хэмжилт хийх боломжгүй. (Дээжийн савалгаа нь 15 мл нарийн тюб байвал сайн.)
Одоогоор доорх багц элементээс сонгон шинжилгээ хийлгэх боломжтой.
- Ag, Al, As, Ba, Be, Cd, Co, Cr, Cu, Fe, K, Mg, Mn, Mo, Na, Ni, Pb, Sb, Se, Sn, Sr, Ti, Tl, V, Zn
Шинжилгээнд бэлдсэн дээжийг захиалгын хуудас бөглөн num_lab@num.edu.mn хаяг руу илгээх болон МУИС-ийн 2 ард байрлах Багш оюутны хөгжлийн төв 208 тоотод хүлээлгэн өгнө үү.
Шинжилгээний төлбөр нэг дээжид- 85,000 төгрөг байна.
Уг төхөөрөмж нь шингэн дээжинд микро элементийн агууламж тодорхойлох бөгөөд, ус, хөрс, хүрээлэн буй орчны дээж болон бусад олон төрлийн салбаруудад өргөн хэрэглэгддэг.