Судалгааны семинар 2015-2016

Share Button

ТДС-иас уламжлал болгон магистр, докторын оюутнуудад зориулан зохион байгуулдаг “Судалгааны семинар”-ын 2015-2016 оны хичээлийн жилийн эхний дугаар 2015.09.16-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

1

Тус дугаарт ТДС-ийн захирал, доктор Б.Отгонтөгс “Магистр, Докторын шинэчилсэн хөтөлбөр”-ийн тухай хэрэгтэй мэдээлэлийг хүргэж, оюутнуудын сонирхсон асуултанд хариусан.

Дараагын дугаарт ШУС-ийн БУС-ийн багш, доктор Б.Сувданцэцэг 2015.09.23-нд оролцож “Судалгааны арга зүйн дизайн боловсруулах \тоон, чанарын, кайсын, зураглалын\ жишээн дээр” гэсэн сэдвээр сонирхолтой лекц уншсан.

2

3 дахь дугаарын дугаарт 2015.09.30-нд ГМХС-ийн багш, доктор Л.Оюунцэцэг “Япон улсын магистр, докторын сургалтын хөтөлбөр, магистр, доктор хамгаалахад анхаарах зүйлсийн” тухай сонирхолтой, хэрэгтэй мэдээлэлийг оюутнуудад хүргэсэн.

4 дэхь удаагийн зочиноор ШУС-ийн НУС-ийн багш, доктор Б.Наранбаатар “Олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлийн чансаа тодорхойлох судалгааны аргууд, тэдгээрийг бусад салбарт ашиглах нь” гэсэн сэдвээр лекц уншсан.

IMG_9402 IMG_2290

Судалгааны семинарын 5-дахь удаагын зочиноор ХШУИС-ийн багш, доктор Б.Мөнхбат “Техникийн өгүүлэл бичих арга зүй” гэсэн сэдвээр 2015.10.14-ны Лхагва гарагт хичээлийн 1-р байрны 320 тоотод 18:00 цагаас лекц унших гэж байна.

Оюутан, залуус та бүхэн өргөнөөр оролцоорой.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *