Доктор О.Мөнхсайхан NUM-SPEAKER SERIES – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа
МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС-ийн МУИС, ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хуулийн ухааны доктор О.Мөнхсайхан оролцлоо.
Доктор О.Мөнхсайхан нь “Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation” (Монгол Улс дахь үндсэн эрхийн хамгаалалтыг сайжруулах нь: үндсэн хуулийн хяналт ба тайлбар)” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар лекц уншлаа.
Лекцийн агуулга нь Монгол улсын үндсэн хууль ба хүний эрхийн улядаа холбоо, үндсэн хуулийн цэцийн эрх тэгш үнэнч байдал, түүний үндсэн хуулийн тогтвортой байдалд үзүүлж буй нөлөөлөлд хийсэн судалгааны үр дүн зэрэг өргөн хүрээг хамарсан байлаа.
Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.
Доктор О.Мөнхсайханы илтгэлийг NUM Speaker Series 2015 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.