Магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Share Button

Монгол Улсын Их Сургууль (МУИС), Хууль Сахиулахын Их Сургууль (ХСИС) хамтран “Мэдээллийн аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал” гэсэн хоёр мэргэжлээр магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааг эхлүүлээд байгаа билээ. Уг хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлж эхлэхэд шаардагдах үйл ажиллагаануудын талаар хоёр их сургуулийн хамтарсан уулзалтыг 2016 оны 3-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад МУИС-иас Төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор Б.Отгонтөгс,  Хэрэглээний шинжлэх ухааны салбар сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Н.Оюун-Эрдэнэ, Шинжлэж ухааны салбар сургуулийн Эдийн засгийн ухааны тэнхимийн эрхл20160324_102425эгч, доктор Б.Түвшинтөгс нар, ХСИС-иас Төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор Ж.Мөнхболд, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор Б.Бат-Эрдэнэ, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Зоригт, Төгсөлтийн дараах сургуулийн аюулгүй байдал судлалын профессорын багийн ахлагч, доктор Ц.Минжин нар оролцлоо.

Уулзалтаар хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх санал, хэлэлцүүлэг өрнүүлж, хоёр сургуулийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах талаар зөвшилцлөө.

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *