Урилгаар лекц уншина
МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалт болно.
Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 17.00 цагаас зохион байгуулагддаг NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн 5-р сарын ээлжит зочноор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор С.Одмаа оролцож, “Задралын дулааныг байгалийн механизмаар зайлуулах бага чадалтай, өндөр температурын хийн хөргүүртэй реакторын хийцийн параметрүүд” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Доктор С.Одмаа нь 2015 онд Япон, Токиогийн технологийн институт (TIT)-ийг цөмийн инженер мэргэжлээр доктор зэрэг хамгаалсан. 2012 оноос МУИС-д багшаар ажиллаж байна.
Уулзалт 2016.05.05-ны ПҮРЭВ гаригт 17.00 цагаас
МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Дугуй заал, 216 тоот
Холбоо барих: 7730-7730 /1145/, 1132198