САЙДЫН НЭРЭМЖИТ ДОКТОРЫН ДАРААХ СУДАЛГААНЫ ТЭТГЭЛГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Share Button

Залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит  докторын дараах судалгааны тэтгэлэг зарлаж байна.

Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу бичиж, материалаа бүрдүүлж  ирүүлнэ.

Материалд ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.

Төслийг 2017 оны  04 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих утас: 260325 

Боловсрол, соёл,  шинжлэх ухаан, спортын яам

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *