“ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР /NUM SPEAKER SERIES/ цуврал семинарын ээлжит дугаар болж өнгөрлөө

Share Button

МУИС-ийн ТДС-иас зохион байгуулдаг “ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР /NUM SPEAKER SERIES/ ХӨТӨЛБӨРИЙН” ээлжит зочноор ШУС-НУС-ын багш доктор Б.Наранбаатар уригдан оролцож “Олон нийтийн мэдээлэл харилцааны хувьсал, түүний үр нөлөө” сэдвээр лекц уншлаа.

Доктор Б.Наранбаатар нь “Өнөөгийн сэтгүүл зүй, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн хурд, үр өгөөж” сэдэвт өөрийн докторын ажил хамгаалсан сэдвийн дагуу лекц уншиж, өөрийн суралцаж докторын зэрэг хамгаалсан явц болон ОХУ-ын боловсролын систем болон, ОХУ-ын Москва хотын Улс түмний найрамдлын Их Сургуульд докторын зэрэг хамгаалах онцлог, судалгааны арга зүйн талаар мэдээлэл хийлээ.

Түүний хамгаалсан сэдэв нь Мэдээллийн хэрэгслийн хөгжил, хурд, үр өгөөжийн талаар болон улс төр гээд өргөн цар хүрээг хамарсан сэдэв байсан юм. Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбар багш, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултааа асууж хэрэгтэй мэдээллээр яриа өрнүүллээ.

Доктор Б.Наранбаатар багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.  Бусад лекцүүдийгhttps://www.youtube.com/results?search_query=MUIS+num хуудаснаас хүлээн авна уу.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *