Доктор Ш.Ариунаа NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа
МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС-ШУС-ийн ХУС-ын Утга зохиол судлал, урлаг судлалын тэнхмийн багш, доктор Ш.Ариунаа оролцлоо. Доктор Ш.Ариунаа нь “Философийн антропологи: Сонгодог үзэл баримтлал” сэдэвт өөрийн докторын ажил хамгаалсан сэдвийн дагуу лекц уншиж, өөрийн суралцаж докторын зэрэг хамгаалсан явц болон сүүлийн үеийн судалгааны арга зүйн талаар мэдээлэл өгсөн юм.