ХУС-ЫН ГАДААД ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН АНХААРАЛД
“Гадаад хэл шинжлэл”, “Гадаад хэлний орчуулга”, “Гадаад хэлний боловсрол”, “Олон улс-орон судлал” хөтөлбөрөөр суралцагч магистрант, докторант та бүхнийг ШУС-ийн ХУС-аас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд урьж байна. Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 04 сарын 27-ний 14:30 цагт Хичээлийн II байрын 439 тоот өрөөнд болно.
Хуралд оролцох хүсэлт, эрдэм шинжилгээний илтгэлээ цахим болон хэвлэмэл байдлаар 2017 оны 04 сарын 25-ныг хүртэлх хугацаанд багтаан batsuren@mail.ru хаягаар болон хичээлийн II байрын 401 тоотод ирүүлнэ үү.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Илтгэлийн сэдэв нь гадаад хэл шинжлэл, гадаад хэлний орчуулга, гадаад хэлний боловсрол, олон улс-орон судлалын чиглэлийг хамарсан байх;
- Хэлэлцүүлж буй илтгэл нь олон талын үзэл бодол, байр суурийг харьцуулан анализ хийж, дүгнэлт гаргасан байх;
- Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх;
- Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх
Илтгэлд тавигдах техник шаардлага:
- А4 цаасан дээр 7-10 хуудас бүхий,
- Үсгийн фонд Тimes New Roman, Үсгийн хэмжээ (Size) 12, мөр хоорондын зай (Line Space) 1.5,
- Мэдээллийн эх сурвалж, ашигласан ном, материалын жагсаалт, ишлэл зүүлт бүхий,
- Тодорхой тооны хүснэгт, график, slaid show бүхий байх.
Жич: МУИС-ийн “Сургалтын журам”-ын дагуу эрдэм шинжилгээний багц цагт тооцогдох бөгөөд хугацаа хоцорсон илтгэлийг хүлээж авахгүй болохыг мэдэгдье.