Ахисан түвшний сургуульд суралцагчдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих тэтгэлгийн журам батлагдлаа
МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох ерөнхий журмын 2.1.3 дахь заалт буюу Бүрэлдэхүүн, салбар сургуулийн тэтгэлгийн төрлийн хүрээнд “Ахисан түвшний сургуульд суралцагчдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих тэтгэлгийн журам” батлагдлаа.
Тэтгэлэг нь дараах 3 төрөлтэй бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй магистрант, докторант нарт нээлттэй юм.
- Ахисан түвшний элсэгчдэд зориулсан тэтгэлэг
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих тэтгэлэг
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг урамшуулах тэтгэлэг
Тэтгэлгийн журамтай танилцаж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.