Q-ICP-MS багажийг ашиглах талаар зааварчилгааны сургалт боллоо
“Инженер технологийн дээд боловсрол төсөл”-өөс Монгол Улсын Их Сургуульд нийлүүлсэн Q-ICP-MS тоног төхөөрөмж дээр ажиллах, ашиглах талаарх зааварчилгааны сургалтыг 2021.11.09-нөөс 2021.11.11-ний хооронд дундын судалгааны лаборатори буюу Номын сангийн 002 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтыг PerkinElmer компанийн ОХУ дахь албан ёсны бүрэн эрхт төлөөлөгч “Шелтек” ХХК-ийн мэргэжилтэн явуулж МУИС-иас нийт 10 багш, ажилтан, ахисан түвшний суралцагчид хамрагдав.


Сургалтын үеэр сургалтанд хамрагдсан багш, суралцагчид зарим бэлтгэсэн дээжүүдэд туршилт шинжилгээ хийж практик дадлага хийв.

Багажийн тухай товч танилуулбал:
- Багажны нэр: Q-ICP-MS
 - Модел №: NexION® 1000 ICP-MS
 - Үйлдвэр: PerkinElmer
 - Жин: 150 кг
 
Индукцийн холбоот плазмтай масс спектрометр /ICP-MS/ нь тогтвортой байдал, шинжилгээний уян хатан нөхцөл болон гүйцэтгэлээрээ энэхүү салбарын хөгжилд маш том түлхэц өгсөн анхны чухал хувьсалыг хийж чадсанаараа онцлогтой. NexION® 1000 ICP-MS нь олон элементийн ул мөрийн шинжилгээг тогтмол хийдэг лабораторид хамгийн тохиромжтой бөгөөд өндөр хүчин чадалтай, техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан шинэчлэгдсэн загвар юм.
Мөн ICP-MS багаж нь 100,000 оноо/секундэд өгөгдөл цуглуулах хурдтай бөгөөд хэрэглэгчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн хурданд системтэй багажид тооцогддог байна.
PerkinElmer үйлдвэрийн ICP-MS багажны иж бүрэн системд цахилгаан эрчим хүч, агааржуулагч, гели болон аргон хийн хангамж, хөргөлтийн систем, хийн хангамж селл, автомат дээж авагч зэрэг багтана.
Шинж чанар ба давуу тал:
- Чөлөөт ажиллагаатай RF плазмын генератор:
 - Гурвалсан конус интерфэйс
 - Дөрвөн туйлт ионы дефлектор
 - Универсал селл технологи:
 - Зэрэгцсэн хоёр горимтой /аналоги/дижитал/ илрүүлэгч:
 - Плазмын өнгийг бүрэн харах цонх
 - Зай бага эзлэх шинэчлэгдсэн загвар
 
Илүү дэлгэрэнгүйг дараах мэдээллээс авна уу.

