FALLING WALLS LAB MONGOLIA’22 олон улсын эрдэм шинжилгээний форумд урьж байна
Залуу судлаач, шинийг санаачлагч Та бүхний олон улсын түвшинд өрсөлдөн хөгжих боломжийг нээх зорилготой Falling Walls Lab Mongolia форумын хугацаа сунгагдан 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдахаар болсонтой холбогдуулан өргөдөл гаргах хугацааг мөн 5 дугаар сарын 15 хүртэл сунгаж байгааг Та бүхний сонорт хүргэж байна.
Форумыг зохион байгуулагчдын зүгээс форумд оролцогчдод илтгэлдээ илүү сайн бэлтгэх боломж олгох, зөвлөгөө өгөх зорилгоор “Шинжлэх ухааны харилцаа холбоо – STEM & Visual Journal” сэдвээр богино хугацааны семинар зохион байгуулах гэж байна.
Зөвлөх багш: Өнгөрсөн жилийн Science Engage-д лекц уншсан Германы мэргэжилтэн Флорентин Бауман
Семинар болох газар: МУИС-ийн Төв байр, 3 давхарт 320 тоот
Хугацаа: 5 сарын 07-ны өдрийн 10:00-13:00 цагт
Та бүхэнд амжилт хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу https://news.num.edu.mn/?p=87450