Суралцагчийн хувийн төлөвлөгөө боловсруулах батлуулах тухай

Share Button

Суралцагчийн хувийн төлөвлөгөө боловсруулах батлуулах тухай

2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улиралд элссэн

нийт магистрант, докторантуудын анхааралд:

МУИС-ийн Сургалтын журмын 4.3.10 заасны дагуу магистрант, докторант нь элсэн суралцсан  Эхний улиралд хувийн суралцах төлөвлөгөөг зохиох бөгөөд эрдэм шинжилгээний ажлын багц цагийг суралцаж буй хөтөлбөрийн онцлогийг харгалзан хувийн суралцах төлөвлөгөөнд тусгаж, сургалтын мэдээллийн системд зохионо.

Элсэн суралцсан 2-р улиралд хувийн суралцах төлөвлөгөөг (мэдээллийн  системын Маягт цэснээс  татаж аваад),  удирдагчийн хамт эцэслэн сайжруулан боловсруулж, Ахисан түвшний сургуулийн захирлаар баталгаажуулна. Төлөвлөгөөнд дараах хэсгүүд багтана:

  1. Тэнхимээр судлах хичээл буюу Сургалтын багц цаг
  2. Эрдэм шинжилгээний ажил, дадлага
  3. Магистрын ажил/диссертацийн сэдэв

Иймд 2021-2022 оны хаврын улиралд элссэн магистрант, докторантууд дараах зааврын дагуу Тус төлөвлөгөөг боловсруулан 2022 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн дотор АТС-д (МУИС-ийн 1-р байрны 219 тоотод) хүргүүлнэ үү. 

2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд элссэн магистрант, докторантуудад (дараа улирлын эхэнд боловсруулж, батлуулна) хамаарахгүй.

СУРАЛЦАГЧИЙН ХУВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ ЗААВРЫГ ТАТАХ  

Зөвлөгөө авах бол дараах хаягаар холбогдоно уу:

E-mail: odgerel.b@num.edu.mn; Утас: 77307730-4510

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *