1-р улирлын семинарууд амжилттай явагдлаа
Магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил бичих, хэвлүүлэх, судалгааны сэдвээ сонгох, шинээр гарч буй судалгааны аргуудын талаар мэдэхэд туслах зорилгоор 1-р семистер эхэлснээс хойш 7 хоног бүрийн лхагва гарагт МУИС-ийн доктор багш нараар судалгааны семинарыг уламжлал болгон үнэ төлбөргүй нийт 11 удаа амжилттай зохион байгуулж, оюутнуудын талархлыг хүртлээ.
Өнгөрсөн Лхагва гарагт хуваарийн дагуу 1-р улирлын сүүлийн семинар амжилттай зохион байгуулагдлаа.
Цаашид бид уламжлал болгон магистрант, докторант оюутууддаа зориулан судалгааны семинарыг зохион байгуулсаар байх болно.