“МУИС-ийн ЗАЛУУ эрдэмтдийн индэр” хөтөлбөрт УРЬЖ байна

Share Button

Эрхэм хүндэт багш нар, судлаачид, магистрант болон докторант оюутнууд та бүхнийг “МУИС-ийн ЗАЛУУ эрдэмтдийн индэр” хөтөлбөрт УРЬЖ байна

МУИС-ийн захиралын санаачлагаар хэрэгжиж эхлээд буй SPEAKER SERIES хөтөлбөр 2015 оны 05 дугаар сараас эхлэн 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, долоо хоног бүрийн Пүрэв гарагт 17:00 цагаас уламжлал болон явагдах тул Бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар болон магистртант, докторантууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Сүүлийн 5-6 жилд өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан Монгол улсын их сургуулийн шилдэг залуу эрдэмтдийн диссертацийн ажлын чиглэл, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, багш нар хамтран салбар дундын судалгааг хөгжүүлэх, одоо суралцаж буй докторант оюутнуудад сүүлийн үеийн судалгааны арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор 2015 оны 5 дугаар сараас эхлэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХ ХЭЛБЭР:

• 2015 оны 5 дугаар сарын байдлаар сүүлийн 5-7 жилд өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан докторын зэрэгтэй 63 эрдэмтэд МУИС-д багшилж байна.

• Манай Залуу эрдэмтэд долоо хоног бүрийн Пүрэв гаригт 17 цагаас МУИС-ийн 1 дүгээр байрны 320 тоот өрөөнд 30-40 минутын хугацаанд өөрсдийн хамгаалсан диссертацийн судалгааны сэдэв, ашигласан аргууд, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулж, асуултанд хариулах болно.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

• Хэлэлцүүлгийг ТДС тогтмол хариуцан явуулна.

• Диссертацийн ажлаа хэлэлцэх эрдэмтдийн нэрс, жагсаалтыг гаргах, хуваарь хийх, оролцогч бүрийн товч мэдээлийг багтаасан цахим брошюр гарган их сургуулийн цахим хуудас, бүрэлдхүүн сургуулиудын мэдээлийн самбаруудад тавих,

• 2015 оны 5,6 саруудад оролцох багш нартай урьдчилан тохиролцож, тэдний зөвшөөрлийг авч, хуваарь гаргах,

• Хэлэлцүүлэг бүр дээр хэрэглэж болох, олон удаа ашиглах анонс, сурталчилгааны самбар бэлдэх, • Зарлал мэдээ түгээх тогтмол сүлжээ үүсгэх,

• СНА-ны Авай цахим сургалтын төв эдгээр цуврал хэлэцүүлгийг дүрсжүүлж, цахим хичээлийн санг баяжуулах, МУИС-ийн цахим хуудсанд болон You Tube-NUM Speaker Series бий болгож, байршуулах арга хэмжээг зохион байгуулна.

• ТДС-ийн зүгээс хэлэлцүүлгийн бэлтгэл ажил, техникийн асуудлуудыг хариуцан, оролцогчдыг хөнгөн зууш, цай, кофегоор үйлчлэх.

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ:

SPEAKER SERIES-ийн анхны илтгэгчээр:

  • Доктор ШУС-ийн БУС-ийн математикийн тэнхимийн багш Г.БАЯРМАГНАЙ “The (q, k) – module structure of principal series and related Whittaker function on su (2.2)” докторын ажил;
  • Доктор, ШУС-ийн БУС-ийн Физикийн тэнхимийн багш Б.СУВДАНЦЭЦЭГ “Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад орон зайн боловсруулалтын арга зүй болон олон нийтийн оролцооны арга зүйг ашиглэх нь” сэдэвт докторын ажлаа тус тус танилцууллаа.

ХӨТӨЛБӨРИЙН ЦУВРАЛ ЛЕКЦИЙН ХУВААРЬ:

3. 2015-05-14-ны Пүрэв гарагт:

Доктор Д.НАРАНГАРВУУ, /ШУС-ийн БУС-ийн Биологийн тэнхимийн багш/ 2012 онд “Усны экологи шавьж судлал” сэдвээр Тайваны үндэсний их сургуул, Биологийн нөөц, хөдөө аж ахуйн сургуулийн, Шавж судлалын тэнхимд докторын зэрэг хамгаалсан.

4. 2015-05-21-ны Пүрэв гарагт:

Доктор Б.БАЯРЖАРГАЛ, /ШУС-ийн БУС-ийн математикийн тэнхимийн багш/ 2014 онд “Hilbert-Kunz theory of binoids” сэдвээр Germanz, University of Osnabruech-д докторын зэрэг хамгаалсан.

5. 2015-05-28-ны Пүрэв гарагт:

Доктор Д.ТҮМЭНБАЯР, /ШУС-ийн БУС-ийн математикийн тэнхимийн багш/ 2013 онд “The Structural Relationships among Students Attitudes toward Mathematics, Motivational Beliefs, Self-Regulated Learning Strategies and Mathematics achievement” сэдвээр БНСУ-ын Жонбук үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

6. 2015-06-04-ны Пүрэв гарагт:

Доктор Ө.БАЯРСАЙХАН, /ШУС-ийн БУС-ийн Биологийн тэнхимийн багш/ 2013 онд “Resent Changes in NDVI and Plant Phenology by Land Cover Type in the North East Asia and Linkage to Climate Change” сэдвээр Сөүлийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

7. 2015-06-11-ны Пүрэв гарагт:

Доктор И.САРУУЛ, /ШУС-ийн БУС-ийн Химийн тэнхимийн багш/ 2013 онд “Studies on Catalytic Hydrothermal Reforming of Biomass /Coal and its Derivatives for the production of Fuels and Chemicals” сэдвээр Японы Кюшү их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

 

Зохион байгуулагч : МУИС-Төгсөлтийн дараах сургууль

Холбоо барих: 11321983, 7730-7730 /1145/

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *