МУИС-ийн багш ажилчдын дугуйн аялал амжилттай боллоо
МУИС-ийн багш ажилчид, удирдлагууд өнгөрөгч амралтын өдрөөр Эко дугуйн аялал хийлээ. Аяллыг МУИС-ийн БТТ–ээс нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх шинэчилсэн хөтөлбөрийн дагуу санаачлан зохион байгуулсан бөгөөд багш ажилчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ногоон бүс цэвэр агаарт эко дугуйн аялал хийхэд энэхүү аяллын зорилго оршиж байсан юм.
Энэ удаагийн дугуйн аялалд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар оролцов, аялалд идэвхтэй оролцсон багш ажилчид, дугуйн аяллын зохион байгуулалтад хамтран оролцсон нийслэлийн замын цагдаагийн газар болон дугуйн ОУХМ Б.Болд-Эрдэнэ нарт талархал илэрхийлье.
Аялалд нийт 50 гаруй багш ажилчид оролцож нийт 30 гаруй км замыг унадаг дугуйгаар тууллаа.
Дашрамд дурдахад: Унадаг дугуй бидний амьдрал болон биед асар их хэмжээний ашиг авчирдаг. Унадаг дугуй унаснаар таны хөлийн булчин хөгжиж, зүрх судасны болон амьсгалын замын системийг сайжруулдаг. Цэвэр агаарт удаан дугуй унаснаар бидний уушги бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг байна. Үүний зэрэгцээ тархины цусан хангамж нэмэгдэж, бусад амин чухал эрхтэнг хүчилтөрөгчөөр баяжуулдаг байна.