АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа

Share Button

2024 оны намрын улиралд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна. 

Тавигдах нийтлэг шаардлага: 

  • МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх 
  • Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх 
  • Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх 

Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу. 

Бүртгүүлэх: Шаардлагад нийцэж буй сонирхсон магистрант, докторантууд судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ  2024.09.27-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд: 

Бүртгэлийн хуудсыг энд дарж бөглөнө үү.                                 

Судалгааны туслахаар ажиллуулах хугацаа: 3 сар  

Холбоо барих: 7730-7730 (4502), grad_research@num.edu.mn 

Судалгааны туслахаар ажиллуулахад санал болгох судалгааны сэдэв, агуулга, тусгай шаардлага

Судалгааны лабораторийн нэр Судалгааны туслах ажиллуулах судалгааны сэдэв Судалгааны туслахад тавих шаардлага, хэмжүүр Хийх ажлын төлөвлөгөө
1 Агаар орчны мониторингийн лаборатори Агаар дахь тоосонцорын судлагаа Магистрант, докторант байх
1. Хэмжилтийн өгөгдөл боловсруулах,
2. Судалгааны өгүүлэл бичих
2 Молекул эсийн биофизикийн судалгааны лаборатори Нанобөөмийн бактерийн эсийн эсрэг идэвх, түүний мембранд үйлчлэх механизм Шаардлагатай тохиолдолд 24/7 ажиллах боломжтой. Эс, эсийн мембраны бүтэц шинж чанарын тухай өндөр түвшний мэдлэгтэй, түүний мембраны харилцан үйлчлэлийн тухай ойлолттой, түүний агентай харилцан үйлчлэлцэх механизмыг илрүүлэх чадвартай Нанобөөмийг бэлтгэж, модель бактерийн эсийн мембрантай харилцан үйлчлэлцэх, ионы шүүрэл, тусгай будагч болон липид хамааралт холбогч бодисын цацаргалт зэрэг аргуудаар механизмыг судлах
3 Сансар судлал, Зайнаас Тандан Судлалын лаборатори Гэрлийн бохирдол Хүрээлэн буй орчны чиглэлээр судалгаа хийх, өгөгдөл мэдээ боловсруулах, хэмжилт хийх чадвартай байх

Мэдээ өгөгдөл цуглуулах байршил сонгох (Улаанбаатар хот болон Хөдөө орон нутаг дахь),

– Хэмжилт хийх ,

– Гэрлийн бохирдолтын сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд танилцуулах : Олон нийтийн арга хэмжээ зохин байгуулах

4 Хүрээлэн буй орчны хими, геохимийн лаборатори Хаягдал бохир усны шинжилгээ Хүрээлэн буй орчны инженерчлэл, эсвэл химийн инженерчлэл хөтөлбөрт суралцагч байх. Химийн шинжилгээ хийх, үр дүн боловсруулах, туршилтын дизайн гаргах, гүйцэтгэх чадвартай байх. Лабораторид бүтэн цагаар ажиллах, лабораторийн зарим хичээлд туслах боломжтой байх. Цэвэрлэх байгууламжуудын усны сорьц цуглуулах. Шинжилгээ хийх. Бохирдол боловсруулах туршилт гүйцэтгэх. Үр дүн боловсруулж эрдэм шинжилгээний хурал эсвэл өгүүлэлд бэлтгэх
5 Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн лаборатори Дроп-тюб реакторт нүүрсийг хийжүүлж устөрөгч гарган авах судалгаа Магистрын судалгааны ажил болох дроп тюб реакторт нүүрсийг хийжүүлж устөрөгч хий гарган авах судалгааны ажлыг гүйцэтгэх

Дроп тюб реакторт нүүрсний уурын хийжүүлэлтийн туршилт хийх, нөлөөлөх параметруудыг тогтоох -1 сар Устөрөгчөөр баялаг хийн бүтээгдхүүнийг хүчиллэг хийгээс цэвэрлэх, ялгах туршилт гүйцэтгэх– 1 сар Нийлэг хийг микро хийн хроматографаар шинжилж, дроп тюб реакторт нүүрснээс устөрөгч хийг гарган авах хамгийн зохистой нөхцөлийг тогтоох -1 сар

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *