МУИС-ИЙН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Share Button

МУИС-ИЙН ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МУИС-ийн захирлын санаачлагчаар 2014-2015 оны хичээлийн жилийн II улирлаас хэрэгжиж эхлээд буй Speaker Series хөтөлбөр, 2015-2016 оны хичээлийн жилийн 10 дугаар сараас эхлэн долоо хоног бүрийн Пүрэв гарагт уламжлал болон явагдах тул Бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар болон магистрант, докторант оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийн зорилго: Сүүлийн 5-6 жилд өндөр хөгжилтэй орнуудад докторын зэрэг хамгаалсан Монгол улсын их сургуулийн шилдэг залуу эрдэмтдийн диссертацийн ажлын чиглэл, судалгаа, гарсан үр дүн, сургалтын чанар, онцлогийн талаар мэдээлэл солилцох, багш нар хамтран салбар дундын судалгааг хөгжүүлэх, одоо суралцаж буй магистрант, докторант оюутнуудад сүүлийн үеийн судалгааны арга зүйн талаар мэдлэг, мэдээлэл олгох.

ХЭЗЭЭ: Долоо хоног бүрийн Пүрэв гарагт 17.00 цагаас

ХААНА: МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй заал, 216 тоотод

NUM-Spaeker series 1-r uliral

Хэлэлцүүлгийн зохион байгуулалт: Хэлэлцүүлгийг ТДС хариуцан явуулна.

Зарлал мэдээ түгээх тогтмол сүлжээ http://gradschool.num.edu.mn/

СНА-ны Авай цахим сургалтын төв эдгээр цуврал хэлэлцүүлгийг дүрсжүүлж, цахим хичээлийн санг баяжуулах, МУИС-ийн цахим хуудсанд болон You Tube-NUM Speaker Series бий болгож, байршуулна

ТДС, Бүрэлдэхүүн сургуулийн СА, мэргэжлийн тэнхим хамтран хэлэлцүүлгийн бэлтгэл ажил, техникийн асуудлуудыг хариуцан, оролцогчдод хөнгөн зууш, цай, кофегоор үйлчлэх.

Цуврал лекцийг: https://www.youtube.com/watch?v=AR5JPE8KAAY

                               https://www.youtube.com/watch?v=WgVCbvTaOj8

Мэдээллийг: http://www.num.edu.mn/ , http://gradschool.num.edu.mn/

22

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *