Докторын дараах судлаач /пост-доктор/ ажиллуулах хүсэлт, судалгааны сэдвийн саналыг 2022.09.13-ны дотор хүлээн авна.
Эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор багш нар 2022 оны намрын улиралд докторын дараах судлаач ажиллуулах хэрэгцээ, шаардлага, боломжит судалгааны сэдвээ нарийвчлан тодорхойлж 2022 оны 09 дүгээр сарын 13-ны 17.30 цагаас өмнө цахимаар хүсэлтээ гаргана уу.
Судалгааны сэдэвт тавигдах шаардлага:
- Үндэсний болон олон улсын хэмжээний сэдэвт судалгааны ажил байх.
 - “МУИС-д пост-доктор ажиллуулах журам”-ын дагуу судалгааны ажлын сэдвийн саналыг хэлэлцүүлж, зөвхөн сонгогдсон сэдвүүдээр докторын дараах судлаачид урьсан зарыг МУИС, АТС-ийн цахим хуудсаар түгээж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
 
Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/zhd58mCcse
Дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авах:
- И-мэйл хаяг: gradschool@num.edu.mn (АТС-ийн мэргэжилтэн)
 - Холбоо барих утас: 7730-7730 (4502)
 

