АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа

Share Button

2025 оны хаврын улиралд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна. 

Тавигдах нийтлэг шаардлага: 

  • МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх 
  • Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх 
  • Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх 

Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу. 

Бүртгүүлэх: Шаардлагад нийцэж буй сонирхсон магистрант, докторантууд судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ  2025.03.14-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд: 

Бүртгэлийн хуудсыг энд дарж бөглөнө үү.                                 

Судалгааны туслахаар ажиллуулах хугацаа: 3 сар  

Холбоо барих: 7730-7730 (4502), grad_research@num.edu.mn 

Судалгааны туслахаар ажиллуулахад санал болгох судалгааны сэдэв, агуулга, тусгай шаардлага

Судалгааны лабораторийн нэр Судалгааны туслах ажиллуулах судалгааны сэдэв Судалгааны туслахад тавих шаардлага, хэмжүүр Хийх ажлын төлөвлөгөө
1 Биоинформатик, системийн биологийн лаборатори Уураг-эмийн харилцан үйлчлэлийн докинг  Биоинформатикийн мэргэжилтэй

1. Protein Data Bank өгөгдлийн сангаас бүтэц нь тодорхойлогдсон уураг-эмийн комплекс бүтцийг татаж авах;

2.Татаж авсан бүтцүүдийн молекулын докингийн тооцоолол хийх.

2 Биологийн нөөц-Орон зайн анализын лаборатори Аполлон дэвүүр ( Parnassius apollo) эрвээхэйн генетикийн олон янз байдал, популяцийн төлөв байдал Эрдэм шинжилгээний өгүүлэлийн эх бэлтгэх, генетикийн судалгааг эхлүүлэх

1. Хээрийн судалгааны өгөгдлөөр Аполлон дэвүүр (Parnassius apollo) эрвээхэйн популяцийн төлөв байдал сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэлийн эх бэлтгэх;

2. 9 аймгийн нутаг дэвсгэрээс цуглуулсан 45 дээжнээс ДНХ ялгах, тэдгээр бодгалиудын морфологи шинж тэмдэгийг тодорхойлно.

3 Биологийн төрөл зүйл, шавьж судлалын лаборатори Монгол орны сонын олон янз байдал ба биогеографи Лабораторид бие даан судалгаа хийж, үр дүнг боловсруулан өгүүлэл бичих чадвартай байх 

1. 2025.03-04 дугаар сар: Лаборатоийн судалгаа хийх;

2. 2025.05 дугаар сар: Өгөгдөл боловсруулж, өгүүллийн эх бэлтгэх, улмаар олон улсын сэтгүүлд илгээх.

4 Газар төлөвлөлт, зураглалын лаборатори Оптик болон Радарын өгөгдлийн нийлэмжийг ашиглан гүн сургалтын аргад суурилсан тариалангийн төрлийг зураглах AutoCad, ArcGIS, QGIS, Land manager программууд болон хэмжилт зураглалын электрон багажууд дээр ажиллах чадвартай байх

1. Оптик болон Радарын өгөгдлийн нийлэмжийг ашиглан гүн сургалтын аргад суурилсан тариалангийн төрлийг зураглах сэдвээр судалгааны ажил хийж “Газарзүйн асуудлууд” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх;

2. QGIS, Land manager программуудын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэн газрын бүртгэлийн систем, хэрэглээ болон газрын кадастрын зураглал хичээлүүдийн лабораторийн ажлуудын гүйцэтгэлийг шалгах

5 Дундын лаборатори Рентген диффрактометр (XRD), ICP-MS багаж дээр дээж бэлтгэх, анализ хийх Хими, физикийн бакалавр зэрэгтэй, лабораторид ажиллах судалгаа хийх ур чадвар сонирхолтой байх.

1. Захиалгат болон дотоодын дээжүүдийг хүлээн авах;

2. туршилтын шинжилгээ хийх, үр дүнг боловсруулахад оролцох, лабораторийн үйл ажиллагаанд оролцох

6 Оптик спектр судлалын лаборатори Зэсийн оксидын нанопартикл гарган авах  Физик, химийн бакалавр зэрэгтэй. Лабораторид ажиллах болон туршилт судалгаа хийх ур чадвартай байх. 

1. Эхний 1 сар тухайн сэдвийн талаар бусад судлаачдын судалгааны ажлыг уншиж судлах;

2. Сүүлийн 2 сар туршилт судалгааг хийж гүйцэтгэн үр дүнг тайлагнах. 

7 Ургамлын биотехнологийн лаборатори Монгол орны говьд ургадаг галофит ургамлуудын давсны стрессийг тэсвэрлэх механизмийг илрүүлэх  МУИС-ын Магистр/докторант хөтөлбөрийн суралцагч байх. 3. МУИС-ын ИТС-ын Биоинженерчлэл хөтөлбөрийн оюутан байх.

1. Говийн бүсийн ургамлуудын соёолох чадварыг тогтоох;

2. Говийн ургамлуудын ургах тохиромжтой температурыг тогтоох;

3. Ургамлуудын тэсвэрлэж чадах давсны дээд хязгаарыг тогтоох, механизмыг ажиглах, батлах

8 Ургамлын цуглуулгын сан судалгааны лаборатори Монгол орны Буурцагтны зүйлийн цуглуулга хийх, тодорхойлох, зураг авах, янзлах 7 хоногт 20 цаг ажиллах Буурцагтны овогийн 2000 зүйлийн зураг дарах, янзлах, ангилах
9 Шинэ материалын лаборатори Хүнд металл агуулсан хатуулаг өндөртэй усны бохирдол бууруулах шингээгч материалын судалгаа Химийн инженерчлэл хөтөлбөрийн магистрант байх, патентийн мэдүүлэг боловсруулах чадвартай байх

1. Хүнд металл агуулсан хатуулаг өндөртэй усан уусмал бэлтгэж, харгалзах хэмжилтүүдийг гүйцэтгэх;

2. Статик болон динамик шингээлтийг гүйцэтгэх;

3. Усны ургал зарцуулалт, багтаамжийг тооцоолох 

10 Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн химийн лаборатори Түүхий сүүн дэх микроорганизмын бохирдлыг хянах хими технологийн судалгаа Биохими, сүүний чиглэлээр судалгаа хийдэг, бакалаврын зэрэг нь биохими, хими технологи, химиэр төгссөн байх

1 сар: Таван малын түүхи сүүг судалгаанд бэлтгэх;

2 сар: Сүүний дээжнүүдэд биохимийн үзүүлэлт үзэх;

3 сар: Сүүний тосны хүчлийн найрлага тогтоох,  

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *