Ахисан түвшний суралцагчдад зориулсан эрдэм шинжилгээний ажлыг дэмжих тэтгэлэг зарлагдлаа
2023.03.14
ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО: МУИС-ийн судалгааны ажлын нэр хүндийг олон улсын түвшинд гаргаж, амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчийн эрдэм шинжилгээний ажил, судалгааны үр дүнд үндэслэн дэмжлэг үзүүлэх, урамшуулахад оршино.
АХИСАН ТҮВШНИЙ ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ
Ахисан түвшний элсэгчдэд зориулсан тэтгэлэг нь судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд бүртгэлтэй сэтгүүлд МУИС-ийн нэр дээр хэвлэн нийтлүүлсэн магистр, докторын түвшний элсэгчдэд зориулагдана.
Ахисан түвшний элсэгчдэд зориулсан тэтгэлэгт дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Магистрын хөтөлбөрт элсэгчийн хувьд мэргэжлийн түвшинд хянагддаг (peer-reviewed) гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд, докторын хөтөлбөрт элсэгчийн хувьд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй (WoS, Scopus) сэтгүүлд нэгдүгээр эсвэл холбоо барих зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн байх,
- Мэргэжлээрээ тасралтгүй дэвшин суралцсан байх (бакавлаврын зэрэг хамгаалснаас хойш 2 хүртэл жил, магистрын зэрэг хамгаалснаас хойш 3 хүртэл жилийн хугацаанд элссэн байх),
- Магистрын түвшинд элсэгчдийн бакалаврын зэргийн сурлагын голч дүн 3.0-аас доошгүй, докторын түвшинд элсэгчдийн магистрын зэргийн сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ, АЖЛЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих тэтгэлэг нь судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэж байсан туршлагатай, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхээр горилж буй, АТС-ийн судалгааны лаборатори/профессорын багт харьяалагдаж, судалгааны ажилд тогтмол хамрагддаг ахисан түвшний суралцагчдад зориулагдана.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих тэтгэлэгт дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Суралцах хугацаандаа, магистрантын хувьд мэргэжлийн түвшинд хянагддаг (peer-reviewed) гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд, докторантын хувьд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй (WoS, Scopus) сэтгүүлд нэгдүгээр эсвэл холбоо барих зохиогчоор өгүүлэл хэвлүүлэхээр анхны хувилбараа илгээсэн (submitted) байх,
- Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд тусгасан эрдэм шинжилгээний ажлын багц цаг (өмнөх болон тухайн улирлын)-ийг биелүүлсэн, судалгааны ажлын туршлага хуримтлуулсан байх,
- Идэвхтэй төлөвт суралцаж, 12-оос доошгүй багц цагийн хичээл амжилттай судалсан ахисан түвшний суралцагч байх,
- Ахисан түвшний сургуулийн судалгааны лаборатори/профессорын багт харьяалагддаг бөгөөд судалгааны ажил, судалгааны төлөвлөгөөт семинарт тогтмол хамрагддаг байх,
- Магистрантын сурлагын голч дүн 3.2-оос доошгүй, докторантын сурлагын голч дүн 3.4-өөс доошгүй байх.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ,УРАМШУУЛАХ ТЭТГЭЛЭГ
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг урамшуулах тэтгэлэг нь суралцаж байх хугацаандаа судалгааны ажлын үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд МУИС-ийн нэр дээр хэвлэн нийтлүүлсэн ахисан түвшний суралцагчдад зориулагдана.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг урамшуулах тэтгэлэгт дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Суралцах хугацаандаа магистрантын хувьд мэргэжлийн түвшинд хянагддаг (peer-reviewed) гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд, докторантын хувьд олон улсын шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй (WoS, Scopus) сэтгүүлд нэгдүгээр эсвэл холбоо барих зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн эсвэл хэвлэгдэхээр хүлээн зөвшөөрөгдсөн байх,
- Суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, 12-оос доошгүй багц цагийн хичээл амжилттай судалсан ахисан түвшний суралцагч байх,
- Магистрантын сурлагын голч дүн 3.2-оос доошгүй, докторантын сурлагын голч дүн 3.4-өөс доошгүй байх.
Тэтгэлэгт нэр дэвшигч нь магистр эсвэл докторын хөтөлбөрт эхний удаад элссэн ахисан түвшний суралцагч байх (хоёр дахь магистрын эсвэл докторын түвшинд суралцаагүй байх).
АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧ НЬ ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЖ ЗАРЛАСАН ХУГАЦААНД ХҮРГҮҮЛНЭ. ҮҮНД:
- Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
- Эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэснийг нотлох баримт бичиг, түүний хуулбар
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт
- Профессор багшийн тодорхойлолт
- Суралцагчийн хувийн төлөвлөгөө (3.2 дахь заалтанд хамаарна)
- Тэтгэлэг авах зорилго болон аль тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ тодорхой бичих /200 үгтэй/
- сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлээ b@num.edu.mn e-mail-ээр баталгаажуулж давхар илгээх
БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2023 оны 03 дүгээр сарын 31 -ний өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах газар: МУИС-ийн АТС, Багш оюутны хөгжлийн төвийн байр 206 тоот өрөөнд хүргүүлнэ .
Лавлах утасны дугаар: 77307730-4510 odgerel.b@num.edu.mn
Жич:. “Ахисан түвшний сургуульд суралцагчдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих тэтгэлгийн журам ” https://gradschool.num.edu.mn/?p=3142 -ийг харна уу.
САНАМЖ:
- Дээрх материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.
- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг гараар бөглөхгүй
Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ