2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРАЛД СУРАЛЦАГЧИЙН ХУВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ ТУХАЙ

Share Button

2023.03.14

Суралцагчийн хувийн төлөвлөгөө боловсруулах батлуулах тухай

2022-2023 оны хичээлийн жилийн намрын  улиралд элссэн нийт магистрант, докторантуудын анхааралд:

МУИС-ийн Сургалтын журмын 4.3.10 заасны дагуу магистрант, докторант нь элсэн суралцсан  Эхний улиралд хувийн суралцах төлөвлөгөөг зохиох бөгөөд эрдэм шинжилгээний ажлын багц цагийг суралцаж буй хөтөлбөрийн онцлогийг харгалзан хувийн суралцах төлөвлөгөөнд тусгаж, сургалтын мэдээллийн системд зохионо.

Элсэн суралцсан 2-р улиралд хувийн суралцах төлөвлөгөөг (мэдээллийн  системын  Маягт цэснээс  татаж аваад),  удирдагчийн хамт эцэслэн сайжруулан боловсруулж, Ахисан түвшний сургуулийн захирлаар баталгаажуулна.

Төлөвлөгөөнд дараах хэсгүүд багтана:

  1. Тэнхимээр судлах хичээл буюу Сургалтын багц цаг
  2. Эрдэм шинжилгээний ажил, дадлага
  3. Магистрын ажил/диссертацийн сэдэв

Иймд 2022-2023 оны намрын улиралд элссэн магистрант, докторантууд дараах зааврын дагуу Тус төлөвлөгөөг боловсруулан 2023  оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор АТС-д (МУИС-ийн АТС,  Багш оюутны хөгжлийн төвийн байрны  206  тоот-д) хүргүүлнэ үү. 

2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд элссэн магистрант, докторантууд (дараа улирлын эхэнд боловсруулж, батлуулна) хамаарахгүй.

Download (PDF, 1.33MB)

Зөвлөгөө авах бол дараах хаягаар холбогдоно уу:

E-mail: odgerel.b@num.edu.mn; Утас: 77307730-4510

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *