АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа

Share Button

2023 оны хаврын улиралд МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

Тавигдах нийтлэг шаардлага:

  • МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх
  • Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх
  • Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх

Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу.

Бүртгүүлэх: Шаардлагад нийцэж буй сонирхсон магистрант, докторантууд судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ grad_research@num.edu.mn хаягаар 2023.02.27-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд:

  • Бүртгэлийн хуудсыг энд дарж татаж авна уу.

Судалгааны туслахаар ажиллуулах хугацаа: 3 сар 

Холбоо барих: 7730-7730 (4502), grad_research@num.edu.mn

Судалгааны туслахаар ажиллуулахад санал болгох судалгааны сэдэв, агуулга, тусгай шаардлага

Судалгааны лабораторийн нэр

Судалгааны сэдэв

Судалгааны туслахад тавих тусгай шаардлага

Хийх ажлын төлөвлөгөө

1

Байгалийн нэгдлийн химийн судалгааны лаборатори Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд гарган авах, түүний шинж чанарын харьцуулсан судалгаа  
  1. Сайжруулсан шахмал түлшний технологичоор ажилласан туршлагатай,
  2. Барьцалдуулагч эдийн талаар мэдлэгтэй
  3. Лабораторит 7 хоногт багадаа 20 цаг ажиллах
  1. Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эдийн хэд хэдэн хувилбар гарган авах
  2. Гаргасан барьцалдуулагч эдээр бэлтгэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг тогтоох, харьцуулан судлах
  3. Гаргасан барьцалдуулагч эдээр бэлтгэсэн сайжруулсан түлшний химийн  болон хорт хийн найрлагыг  харьцуулан судлах
  4. Туршилт судалгааны үр дүнг боловсруулах, дүгнэлт гаргах
  5. Эрдэм шинжилгээний хуралд оролцох эсвэл эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх

2

Биологийн нөөц Орон зайн анализын лаборатори (SALAB) Нүүдлийн үеийн нугасны овгийн бүлгэмдлийн судалгаа: Чух нуурын судалгаан дээр
  1. Эргийн болон усны шувууны экологи, ангилалзүйгээр хээрийн судалгааны ажил хийж гүйцэтгэдэг байх
  1. Чух нуурт тохиолдох эргийн болон усны шувуудын зүйлийн бүрдлийг гаргах
  2. Нугасны овгийн шувуудын зүйлийг тогтоох
  3. Хавар, намрын нүүдлийн үе дэх нугасны овгийн шувуудыг бүртгэх, тооллог хийх

3

Газар төлөвлөлт, зураглалын лаборатори  Улаанбаатар хотын дулааны арал ба ногоон байгууламжийн харилцан хамаарал
  1. Геодезийн багажаар бие даан хэмжилт хийх,
  2. ГМС-ийн програм дээр орон зайн шинжилгээ хийх, сансрын зураг боловсруулах,
  3. ERDAS ENVI програм эзэмшсэн, статистикийн ахисан дундаас дээш мэдлэгтэй
  1. УБ хотын газар ашиглалтын төрлүүдээр геодезийн багажаар болон цаг уурын хэмжилт хийх, 3-4 сарын хооронд өдөр бүр
  2. Хэмжилтийн мэдээг ГМС-ийн програм дээр орон зайн шинжилгээ хийж боловсруулах, 1 сар
  3. Сансрын зураг ERDAS эсвэл ENVI- ээр боловсруулан дараах өгөгдөл гаргах: гадаргын температур, газрын бүрхэвч г.м  0.5 сар
  4. Дээрх мэдээллүүдтэй холбогдох статистикийн шинжилгээ хийх 0.5 сар
  5. Лаб-ийн дотоод ажил гүйцэтгэх болон олон нийтийн арга хэмжээнд оролцох 3 сар
  6. Тайлан бичих

4

Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн лаборатори Монгол орны ойт хээр, хээрийн бүсийн түймрийн гамшигт үзэгдлийн газарзүйн харьцуулсан судалгаа
  1. Өгүүлэл бичиж хэвлүүлэх ур чадвартай байх
  1. Эрсдлийн зураг боловсруулах
  2. Түймрийн шаталтын зэрэглэл тооцох
  3. Дотоодын болон ОУ-ын өгүүлэл дээр ажиллах 

5

Молекул эсийн биофизикийн лаборатори Нанобөөмийн биологи идэвхийг амьтны модел дээр турших судалгаа 
  1. Ажлыг чанартай гүйцэтгэх,
  2. Мэс заслын чадвартай байх, эд эрхтэн, генетикматериалын дээж бэлтгэх чадвартай байх 
  1. Өөрсдийн нийлэгжүүлсэн нанобөөмийн биологи идэвхийг амьтны модел дээр турших судалгаа хийх. Уг туршилт нь амьтны модел бэлдэх, хулганы өдөр дутамын асаргаа халамж, амьтны моделийн судасаар тарилга хийх (injection), судас тарилга хийсэн хулганы дотор эрхтэнээс эдийн, гистологийн, ген олшруулах ПГУ-ын анализад зориулж РНХ ялгах зэрэг ажлыг гүйцэтгэнэ 

6

Наноматериалын лаборатори Нанобүтцэт материалын гадаргуугийн талбайг Chem sorption багажаар тодорхойлох
  1. Наношинжлэх ухаан, инженерчлэлийн хөтөлбөрт магистраар идэвхтэй сурдаг байх.
  2. Гадаргуугийн талбай тодорхойлох багажин дээр ажиллах туршлагатай байх.
  1. Quantа Chrome компанийн Chemsorption багажыг ажиллуулах, нүүрс болон наноматериалуудын дээжинд хэмжилт хийх.
  2. NANO304 хичээлийн лабораторийн ажилд туслахаар ажиллах, оюутнуудад зааварчилгаа өгөх.
  3. Туршилт хэмжилтийн үр дүнг тайлагнан гаргаж өгөх. 

7

Сансар судлал ба зайнаас тандан судлалын лаборатори Байгаль орчны судалгаанд орон зайн мэдээллийн боловсруулалт, дүн шинжилгээ хийх
  1. Мэргэжлийн англи хэлтэй,
  2. Төслийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, төлөвлөх чадвартай,
  3. Төслийн баримт бичиг боловсруулах, тайлагнах,
  4. Олон улсын  сэтгүүлд өгүүллэг бичиж хэвлүүлэх чадвартай байх
  1. Хүрээлэн буй орчны судалгаанд шаардлагатай хиймэл дагуулын мэдээллийг боловсруулах
  2. Орон зайн болон тоон, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийх
  3. Үр дүнг хээрийн болон газрын хэмжилтийн мэдээлэлтэй харьцуулах,
  4. Судалгааны үр дүнг олон улсын түвшинд харьцуулах
  5. Орон зайн тархалтын зураглал хийх
  6. Хүрээлэн буй орчны нөлөөллийг судлах

8

Ургамлын биотехнологийн лаборатори Малын тэжээлийн ургамлын соёололтын хурд, орчны стрессийг тэсвэрлэх чадварыг тодорхойлох, молекул механизмыг нь тайлбарлах
  1. Судалгаа хийх мэдлэг, чадвартай.
  2. Өмнө нь “Ургамлын биотехнологийн лаборатори”-д өмнө нь судалгаа хийж байсан байх.
  1. Судалгааны үр дүнг дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх

9

Ургамлын цуглуулгын сан судалгааны лаборатори  Ургамлын цуглуулгын сангийн судалгааны суурь мэдээллийн дата баазыг бүрдүүлж, анализ хийх.
  1. Ургамлын аймаг, ангилал-зүйн чиглэлээр сурч байх
  2. Дэлхийн ургамлын зүйлийн жагсаалтын мэдээллийн талаарх суурь мэдлэгтэй байх.
  3. Мэргэжлийн холбогдолтой англи, орос хэл дээрх материалыг ашиглаж чаддаг байх.
  4. Mictosoft excel программын ахисан шатны мэдлэгтэй байх.
  1. 7 хоногт 250 хуудас ургамлын мэдээллийг (Баркод, овог, төрөл, зүйлийн латин болон монгол нэр, газрын нэр, ургах орчин, цэгийн байршил, он сар, цуглуулагч, тодорхойлогчийн нэр гэх мэт.) нэгдсэн санд шивж оруулна.
  2. Нийт ажиллах хугацаанд 3000 хуудас ургамлын мэдэээллийг бүртгэнэ.

10

Шинэ материалын лаборатори Зэс метал нунтаг болон нүүрстөрөгчийн нано хоолойн (CNT) холимог материалыг гарган авах, хэрэглээнд нэвтрүүлэх судалгаа
  1. Химийн инженерчлэл хөтөлбөрийн магистрант байх
  1. Судалгаанд шаардлагатай нунтаг зэс бүхий түүхий эдүүдийг бэлтгэх ажлыг нунтаг зэс үйлдвэрлэн гаргаж буй дотоодын үйлдвэрээс дээж авах. Нунтаг түүхий эдийн химийн болон бүтцийн шинжилгээг хийж гүйцэтгэнэ.
  2. Монгол улсад үйлдвэрлэгдэж буй нунтаг зэсийг нунтаглалтын аргаар шинэ материал гаргах үндсэн туршилт хийж гүйцэтгэнэ. Хэмжилтийн үр дүнг боловсруулж, хэлэлцэн цаашдын туршилтын төлөвлөгөөнд тодотгол хийнэ. 
  3. Туршилт хэмжилтийн үр дүнд анализ хийж шаардлагатай бол нэмэлт ба тодотгох, баталгаажуулах хэмжилт туршилт хийнэ. 

11

Эрдэс, түүхий эдийн туршилт судалгааны лаборатори Ачит Ихт ХХК-ийн одоогийн ашиглаж байгаа үүсмэл ордоос зэсийг биошүлтгүйжүүлэлтийн аргаар уусмалд шилжүүлэх боломжийг тодорхойлох судалгаа
  1. Судалгааны лабораторид хамрагдан металлургийн чиглэлийн судалгаа шинжилгээ хийдэг байх,
  2. Электрохимийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадвартай байх
  1. Төсөлт ажлуудын хүрээнд судалгаа шинжилгээний товхимолуудыг шүүн анализ хийх,
  2. Дата цуглуулж, боловсруулах, үр дүнгийн тооцооллуудыг хийх, химийн болон багажит анализуудыг гардан гүйцэтгэх,
  3. Хими технологийн судалгааны төлөвлөгөөг боловсруулах, хянах, үр дүнгийн анализ хийж, тайлан боловсруулалт хийх

 

 

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *