АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа
МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлгийг зарлаж байна.
Тавигдах нийтлэг шаардлага:
- МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх
- Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх
- Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх
Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу.
Бүртгүүлэх: Шаардлагад нийцэж буй сонирхсон магистрант, докторантууд судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ grad_research@num.edu.mn хаягаар 2022.09.27-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд:
- Бүртгэлийн хуудсыг энд дарж татаж авна уу.
Судалгааны туслахаар ажиллуулах хугацаа: 3 сар (2022.10.01 – 2022.12.31)
Холбоо барих: 7730-7730 (4502), grad_research@num.edu.mn
Судалгааны туслахаар ажиллуулахад санал болгох судалгааны сэдэв, агуулга, тусгай шаардлага
№ |
Судалгааны лабораторийн нэр |
Судалгааны сэдэв |
Судалгааны туслахад тавих тусгай шаардлага |
Хийх ажлын төлөвлөгөө |
1 |
Биоорганик хими-Фармакогнозын лаборатори | Эм, малын тэжээлийн зэрлэг ургамлын химийн найрлага, эндофит актиномицетийн судалгаа |
|
Тэжээлийн ургамлын хавар, зун, намар, өвлийн улирлын найрлагын харьцуулсан судалгаа хийнэ. |
2 |
Биоинформатик, системийн биологийн лаборатори | Богино пептидүүдийн селф-ассемблинг процессыг молекулын динамик симуляци |
|
1. Лабораторид хийгдэж буй тооцоо судалгааг нэгтгэх 2. Өгөгдлийн анализ хийж, зураг бэлтгэх 3. Судалгааны ажлуудыг нэгтгэн өгүүллэг бичихэд туслах 4. Лабораторийн компьютерүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах 5. Лабораторийн семинарыг зохион байгуулахад туслах |
3 |
Ойн генетик, экофизиологийн лаборатори | Таримал ойн экофизиологийн судалгаа |
|
1. Моддын өсөлт хөгжил 2. Усалгааны ялгаатай моддын экофизилогийн судалгаа 3. Дата боловсруулах 4. Тайлан бичих |
4 |
Оптик спектр судлалын лаборатори |
DSSC буюу Будагч бодис агуулсан Нарны зай бэлтгэх угсрах, түүний А.Ү.К-ийг тодорхойлох |
|
1. Эхний сар- Ажлын электродыг бэлтгэх: TiO2 электролизийн аргаар ITO шилэн дээр суулгах, түүнийг будагч бодисоор бүрэх туршилтыг хийж гүйцэтгэх, бүтэц, шинж чанарын хэмжилтүүдийг хийж гүйцэтгэх. 2. Хоёр дахь сар- Контор электодыг бэлтгэх: Температураас хамааруулан гарган авсан Олон ханат Нүүрстөрөгчийн Нанохоолойг карбоксил эсвэл гидрооксидын бүлгүүдээр функцлэх, функцэлсэн ОХНТНХ-г электролизийн аргаар ITO шилэн дээр суулгах, тэдгээрийн бүтэц, шинж чанарын хэмжилтүүдийг хийж гүйцэтгэх. 3. Гурав дахь сар- Бэлтгэсэн ажлын электрод болон контор электродуудыг угсарч DSSC-г угсрах тэдгээрийн хүчдэл гүйдлийн хамаарлыг хийж гүйцэтгэх, А.Ү.К-ийг тодорхойлох, үр дүнг нэгтгэх. |