Докторын дараах судлаач (пост-доктор)-ийн тэтгэлэг зарлагдлаа
МУИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд МУИС-ийн профессоруудын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС-д хийгдэж буй судалгааны ажилд оролцуулах зорилгоор “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд судалгааны тэтгэлгийг олгох тул сонгон шалгаруулалтад урьж байна.
Дараах сэдвүүдийн хүрээнд докторын дараах судлаач (пост-доктор)-аар ажиллуулж, тэтгэлэг олгоно. Үүнд:
- “Бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлын химийн найрлагын судалгаа”
- “Ойн хөрсний физик-химийн үзүүлэлт болон шим тэжээлт элементийн хөдөлгөөнт чанарын судалгаа”
Пост-докторын үргэлжлэх хугацаа: 6 сар
Тавигдах нийтлэг шаардлага:
- Докторын зэрэгтэй дотоодын болон гадаадын иргэн
- Докторын зэрэг хамгаалснаас хойш 5 жил болоогүй байх
- Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх
- Пост-докторын ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, туршлагатай байх
- Пост-доктороор ажиллуулах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байх
- WoS болон Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд 1-ээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх.
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Докторын дипломын хуулбар;
- Бүтээлийн жагсаалт;
- Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө;
- Судалгааны ажлын удирдагчийн пост-доктороор ажиллуулах боломжтой эсэх талаарх тодорхойлолт;
- Ажил эрхэлж буй бол ажлын газрын тодорхойлолт (Тэтгэлэгт шалгарсан тохиолдолд ажлын газраас түр чөлөөлөх тухай тодорхойлолтыг дахин ирүүлнэ.)
Бүртгэлийн материал хүлээн авах хугацаа: 2022 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл
Бүртгүүлэх: Энд дарж бүртгүүлнэ үү.
Холбоо барих:
- Хаяг: МУИС-ийн хичээлийн 1-р байр , 219 тоот
- Утас: 77307730-4502
- И-мэйл хаяг: grad_research@num.edu.mn
Сонирхсон судлаачид https://www.num.edu.mn/filesnum/juram/Пост-докторын журам.pdf хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Ахисан түвшний сургууль