Доктор С.Батцэцэг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа

Share Button

МУИС-ийн багш нар болон докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС-Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Батцэцэг оролцлоо.

Доктор С.Батцэцэг “АНУ-ын гадаад бодлого дахь олон нийтийн дипломат ажиллагааны үүрэг: Ерөнхийлөгч Эйзенхауэрын засаглалын жишээн дээр (Public Diplomacy in US Foreign Relations: A Case Study of the Eisenhower Administration)” сэдэвт өөрийн докторын ажил хамгаалсан сэдвийн дагуу лекц уншиж, өөрийн суралцаж магистр, докторын зэргээ хамгаалсан АНУ-ын Канзасын Их Сургуулийн талаар болон олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар оюутан суралцагчдад мэдээлэл түгээж нээлттэй ярилцлага өрнүүллээ.

123 310 410

Доктор С.Батцэцэг багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр

хүлээн авах боломжтой.

NUM-Speaker Series хөтөлбөрийн цуврал лекцүүдийг https://www.youtube.com/channel/UCfWHF5c7aUtTDF93jqSvWXQ хуваарийн дагуу хүлээн авч үзнэ үү.

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *