МУИС JCI импакт салбартай хамтарч дээд боловсролын сургалтад интерншип тогтолцоог нэвтрүүлнэ
Монгол улсын их сургууль JCI байгууллагтай хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа. Санамж бичиг байгуулах ёслолд МУИС-ийн Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Док, Проф О.Мөнхбат, JCI импакт салбар байгууллагын ерөнхийлөгч Док, Проф Ч.Ундрам нар оролцлоо.
Хамтран ажиллах санамж бичгийг байгуулсанаар сургалт, бизнес, аж үйлдвэрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийн үр өгөөжтэй түншлэл, уялдаа холбоог дэмжих цаашлаад дээд боловсролын сургалтад интерншип тогтолцоог нэвтрүүлнэ.
Оюутан дээрх интерншипт хамрагдсанаар
- Мэргэжиж, чадавхжина, хөдөлмөрийн зах зээлд амжилттай оролцох боломжоо нэмэгдүүлнэ
- Онолын мэдлэгээ практик дээр хэрэглэж сурна
- Шинэ техник технологи, инновацийн санал санаачлага гаргана
МУИС-ийн хувьд:
- Байгалийн ухаан, инженерчлэлийн сургалтанд Интерншип тогтолцоо нутагшина
- Байгалийн ухаан, инженерчлэлийн бакалаврын хөтөлбөрийн 3-р түвшний нийт оюутны 5 хувь нь хамрагдана
- 30 багш хамрагдаж чадавхжсан байх зэрэг давуу талуудыг төслийн хугацаанд олж авна.
Өөрөөр хэлбэл Интерншипт хамрагдсан оюутан шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, үйлдвэрлэл эрхлэгчид хүртэх боломжийг нэмэгдүүлэх замаар “багш судлаач-оюутан-үйлдвэрлэгч” гэсэн гурван талт харилцааны бодит хөрсийг бүрдүүлэх юм.