Магистр, докторын элсэлтийн бүртгэл эхэллээ
МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл http://burtgel.num.edu.mn/ хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн шалгалт 2016 оны 8 дугаар сарын 24-нөөс 31-ны хооронд явагдах ба товыг бүрэлдэхүүн сургуулиас бүртгэлийн сайт (www.burtgel.num.mn) болон бүргүүлэгчийн цахим шуудангийн хаягаар дамжуулж мэдэгдэнэ. Шалгалтыг заасан хугацаанд өөрийн биеэр ирж өгнө. Шалгалтанд тэнцэгч нь харъяа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очиж бүртгүүлэн, элсэлтээ баталгаажуулж сургалтын нэгдсэн цахим системд нэвтрэх эрх, суралцах хичээл, багшаа сонгож, сургалтын суурь хураамж болон сонгосон хичээлийн төлбөрөө цахим хэлбэрээр төлнө. Хичээл 9 дүгээр сарын 19-нд эхэлнэ. Бүртгүүлэхээс өмнө МУИС-ийн элсэлтийн журамтай танилцана уу.
Бүрдүүлэх материал
Цахим хэлбэрээр бүртгүүлэхийн өмнө дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж файл хэлбэрээр бэлтгэсэн байна. (Дэлгэрэнгүй мэдээллийг http://burtgel.num.edu.mn/ сайтнаас авна уу) Үүнд:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
- Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
- Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөнмагистрын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
- Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
Бүртгэлийн хураамж:
Монгол улсын иргэн 25.000 төгрөг /онлайнаар төлөх/
Холбоо барих:
Дараах утаснуудад холбогдона уу. Үүнд:
Элсэлтийн процессын талаар: МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн 321983, Сургалтын нэгдсэн албаны 77307730-1121,
Бүртгэлийн систем, болон бүртгэлийн хураамтэй холбоотойгоор Мэдээллийн технологийн албаны77307730-1151, 1152, 1153, 1154
Хөтөлбөр, сургалтын талаарх мэдээллийг харъяа сургуулийн сургалтын албанаас:
- Шинжлэх ухааны сургууль: 77307730-210, 2104, 2105, 2106, 2107
- Бизнесийн сургууль: 77307730-4104, 4106
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль: 77307730-3108
- Хууль зүйн сургууль: 77307730-3503, 3501, 3518
- Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль: 77307730-5103
МУИС-ийн Магистр, Докторын сургалтын 2016-2017 оны хичээлийн жилд элсэлт авч сургалт явуулах мэргэжлийн чиглэлийг www.burtgel.num.edu.mn вэбээс харна уу.