Магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна
МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 09 дугаар сарын 4-ны өдрийг хүртэл http://burtgel.num.edu.mn/ хаягаар цахим хэлбэрээр явагдаж байгаа тул оюуны хөрөнгийг эрхэмлэгч та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
МУИС нь элсэлтийн шалгалтын товыг сургуулийн бүртгэлийн сайт (www.burtgel.num.mn) болон бүргүүлэгчийн цахим шуудангийн хаягаар дамжуулж мэдэгдэнэ. Элсэгч нь элсэлтийн шалгалтаа өөрийн биеэр өгөх бөгөөд шалгалтад тэнцсэн тохиолдолд харьяа бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд очиж бүртгүүлж, элсэлтээ баталгаажуулна. Ингэснээр та сургалтын нэгдсэн систем буюу SISI -д нэвтрэх эрх, суралцах хичээл, багшаа сонгох боломжтой болно.
Дашрамд дурьдахад МУИС-д элсэгч та сургалтын суурь хураамж болон сонгосон хичээлийн төлбөрөө цахим хэлбэрээр төлөхийг анхаарна уу.