Доктор Ө.Номинцэцэг “Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа
МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн 4 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн Бизнесийн багш, доктор Ө.Номинцэцэг оролцлоо.
Ө.Номинцэцэг нь “Чөлөөт худалдааны хэлэлцээр орлогын ялгаанд нөлөөлөх нь” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа.
Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.
Доктор Ө.Номинцэцэгийн илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.