МУИС-ийн эрдэмтэн багш нар төрийн одон, медалиар шагнууллаа
МУИС-ийн эрдэмтэн багш нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр төрийн одон медалиар төрд ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлэн энгэрээ мялаалаа. Төрийн одон медаль хүртсэн эрдэмтэн багш нараа МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.
Төрийн одон медалиар шагнуулсан нийт эрдэмтэн багш нартаа МУИС-ийн эрдмийн зөвлөл, ажилтан албан хаагч нарын зүгээс баяр хүргэе.