NATIONAL CONFERENCE ON ENGLISH LANGUAGE AND CULTURE – 2017 сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурлын УДИРДАМЖ
МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Их Британи Америк судлалын тэнхимээс зохион байгуулж буй үндэсний хэмжээний “Англи хэл соёл, судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2017 оны 04–р сарын 22-ны өдрийн 13.00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй заланд болно.
Хуралд оролцогчид илтгэлийн сэдвээ 2017 оны 04-р сарын 05–ны өдрөөс өмнө МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын ИБАСТэнхимийн gbas@num.edu.mn цахим хаягаар илтгэлийн хураангуйг (150-200 үгтэй) хүргүүлнэ үү. 2017 оны 04-р сарын 12–ны өдрөөс өмнө хурлын илтгэлийг хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр бэлтгэж илгээнэ үү.
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
- Англи хэл заах аргазүй, хэл-соёлын асуудлыг хөндсөн байх. Үүнд:
- Англи хэлний сургалтын хэрэглэгдэхүүнд хийсэн дүн шинжилгээ
- Англи хэлний сургалт, заах аргазүйн асуудал
- Хэл соёлын асуудал
- Мэргэжлийн англи хэл
- Орчуулгазүй
- Хэл шинжлэл
- Илтгэгч нь тухайн сэдвээрээ эмперик судалгаа хийсэн байх
- Илтгэл тавьж буй сэдвээрээ олон урьгалч үзэл бодол, байр суурийг харьцуулан анализ хийж дүгнэлт гаргасан байх
- Судалгаандаа шинэлэг арга зүйг баримталсан байх
- Илтгэгчийн нэр хаяг, холбоо барих утсыг тодорхой бичиж ирүүлэх
Илтгэлд тавигдах техник шаардлага:
- Илтгэл А4 цаасан дээр 5-12 нүүр байна. Үсгийн фонд Times New Roman, үсгийн хэмжээ нь сэдэв 14, илтгэгчийн нэр 12, товчлол 10, бичлэг 12, мөр хоорондын зай 1.5, догол мөр 1 tab байна.
- Хэвлэмэл илтгэл дараах бүтэцтэй байна.
- Илтгэлийн нэр ба илтгэгчийн нэр
- Ажлын гол агуулга, үр дүнг тусгасан товч агуулга
- 5-аас доошгүй түлхүүр үг
- Үндсэн агуулга
- Дүгнэлт
- Ишлэл зүүлт, ашигласан номын жагсаалт
Жич: Хурлын үеэр тавих илтгэлийг ppt/pptx хэлбэрээр бэлтгэнэ үү.
Анхааруулга:
- Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй.
- Аман илтгэлийг заасан цагт багтаан хэлэлцүүлэхийг анхаарна уу.
Цахим хаяг:gbas@num.edu.mn
Лавлах утас:9903-5041, 8904-2860, 9909-0425, 9198-3138
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
МУИС, ШУС, ХУС, ИБАСТ
2017.02.15