Eurasia-Pacific Uninet-ийн Эрнст Мач /Ernst Mach Grant/ 2017-2018 оны тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Eurasia-Pacific Uninet-ийн Эрнст Мач /Ernst Mach Grant/ 2017-2018 оны тэтгэлэг зарлагдлаа

Улс: Монгол, Хятад

Зорилтот улс: Австри

Сургалт судалгааны чиглэл:

Natural Sciences
Technical Sciences
Human Medicine, Health Sciences
Agricultural Sciences
Social Sciences
Humanities
Arts

Тэтгэлэгийн хэлбэр: Семестр болон нэг жилийн тэтгэлэг, судалгааны тэтгэлэг

Санхүүжилт: Үндэсний

Зорилтот бүлэг:

  • Магистр, докторын оюутан
  • Доктор, Постдокдор

Тэтгэлэг олгох байгууллага:

Eurasia-Pacific Uninet- тэй хамтран Австри улсын Шинжлэх ухаан, судалгаа, эдийн засгийн яамны санхүүжилтээр тус яамны нэрийн өмнөөс “OeAD” компани хариуцна.

Хугацаа: 1-9 сар

Магистр, докторын оюутан судлаач: 1-9 сар

Postdocs: 1-6 сар

Квот:

Төсвөөс хамаарна.

1) Сард олгох тэтгэлэг
a) Магистр/доктор: 1.050 евро
b) Постдок: 1.150 евро
2Гэнэтийн осолын болон эрүүл мэндийн даатгал , байр
a) Хэрэв шаардлагатай бол “OeAD” компани тэтгэлэг авагчийн нэрийн өмнөөс осол, эрүүл мэндийн даатгал авч болно.

  1. b) “OeAD” компани хэрэв тэтгэлэг авагч нь хүсвэл сарын 18 евроны хөлстэйгөөр оюутны эсвэл амьдрах тусгай байр олох ажлыг зохион байгуулж болно. Байрны сарын төлбөр 220-470 евро байна. Тэтгэлэг авагч нь даатгал болон байрны төлбөрийг хариуцна.
    3) Тэтгэлэг авагч нь сургалтын төлбөр төлөхгүй
    4) Тэтгэлэг авагч нь замын зардалд зориулан нэмэлт 730 Евроны дэмжлэг авна.

Бүртгэл хүлээн авах эцсийн хугацаа:

2017 оны 4 дүгээр сарын 1

Бүртгэл: Зөвхөн онлайнаар бүртгэнэ!

a) Ерасмус Мундус Юнинет-ийн гишүүн Монгол улсын их сургуульд суралцаж буй магистр, докторант байна.

b) Ерасмус Мундус Юнинет-ийн гишүүн Монгол улсын их сургуульд судалгааны ажил хийж буй постдоктор байна;

Насны хязгаар: Үгүй

Хэлний мэдлэг: Өөрийн сургалт/судалгааны төслийн чиглэлийн дагуу Англи/Герман хэлний мэдлэгээ баталгаажуулах /ярилцлага авна/

Баталгаажсан хугацаанд гүйцэтгэх боломжтой төсөлд л тэтгэлэг олгоно. /Хамгийн ихдээ 9 сар/

www.scholarships.at хаягаар бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг заавал хавсаргана:

  • Өөрийн сургуулийнхаа удирдагч 2 багшийн тодорхойлолт захиа. Тодохойлолтыг сургуулийн албан бланк дээр бичсэн, гарын үсэг, тамга, он сартай байна. Бүртгүүлэхээс өмнө 6 сарын доторх хугацаанд гаргасан тодорхойлолт байж болно.
  • Австрийн хүлээн авах сургуулийн удирдагч багшийн тодорхойлолт.
  • Гадаад паспортын хуулга
  • Сургууль төгссөн дипломын хуулга /Англи хэл эсвэл Герман хэл дээрх баталгаат орчуулга
  • Сургуулийн тодорхойлолт /Англи хэл дээр/
  • Төслийн бүрэн танилцуулга (2-4 хуудөс)

Дэлгэрэнгүй мэдээллийг Ernst Mach Eurasia-Pacific Uninet Grant хуудсаас авна уу.

ГХХАХ

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *