Рентген туяаны диффрактометр (XRD) багаж дээр төлбөрт шинжилгээ хийж эхэллээ
Инженер технологийн дээд боловсрол төслийн санхүүжилтээр МУИС, АТС-ийн Дундын лабораторид суурилуулсан рентген туяаны диффрактометр (Rigaku miniflex 600) төхөөрөмж дээр дээж хүлээн авч байна.
Шинжилгээнд бэлдсэн дээжийг захиалгын хуудсыг бөглөн num_lab@num.edu.mn хаяг руу илгээх болон багш оюутны хөгжлийн төвийн 208 тоотод хүлээлгэн өгнө үү.
Шинжилгээний төлбөр нэг дээжид:
МУИС-ийн багш, судлаач, суралцагч – 10,000 төгрөг
Бусад сургууль, хүрээлэн – 20,000 төгрөг
Байгууллага, аж ахуй нэгж – 30,000 төгрөг байна.
Дээжийг хуурай нунтаг эсвэл нимгэн үе болгон бэлдэнэ. Шингэн дээж хүлээн авахгүй. Нимгэн үе суулгах суурийн хэмжээ 18мм х 18мм – ээс ихгүй зузаан нь <1мм байна.
Уг төхөөрөмж нь поликристал материалын тооны болон чанарын анализыг тухайн дээжийг гэмтээхгүйгээр шинжлэх бөгөөд, цемент, катализ, газрын тос, эрчим хүч, эм зэрэг олон төрлийн салбаруудад хэрэглэдэг.