Доктор С.Дөлбадрах NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт лекц уншлаа
МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан Төгсөлтийн дараах сургуулиас зохион байгуулдаг NUM-Speaker Series – МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн зочноор МУИС-ШУС-ийн НУС-ын Эдийн засгийн тэнхмийн багш, доктор С.Дөлбадрах оролцлоо.
Доктор С.Дөлбадрах нь “Монгол Улсын мөнгөний бодлогын тухай” сэдэвт өөрийн докторын ажил хамгаалсан сэдвийн дагуу лекц уншиж, өөрийн суралцаж докторын зэрэг хамгаалсан явц болон сүүлийн үеийн судалгааны арга зүйн талаар мэдээлэл хийлээ.
Түүний хамгаалсан сэдэв нь монгол улсын мөнгөний бодлого, инфдяцийн түвшний талаар сонирхолтой өргөн цар хүрээг хамарсан сэдэв байсан юм. Энэ өдрийн семинарт МУИС-ийн багш, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа асууж хэрэгтэй мэдээллээр яриа өрнүүллээ.
Доктор С.Дөлбадрах багшийн илтгэлийг MUIS num – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой. Бусад лекцүүдийгhttps://www.youtube.com/results?search_query=MUIS+num хуудаснаас хүлээн авна уу.