Монгол улсын их сургууль Пост-докторын судалгааны тэтгэлэг зарлаж байна
МУИС судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд МУИС-ийн профессоруудын судалгааны ажлыг дэмжих, авьяаслаг залуу эрдэмтдийг МУИС-д хийгдэж буй судалгааны ажилд оролцуулах зорилгоор “МУИС-д пост-доктор ажиллуулах” журмын нөхцөл шаардлагыг биелүүлсэн залуу эрдэмтдэд судалгааны тэтгэлгийг олгохоор сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуульд дараах сэдвүүдээр пост-докторын судалгааны тэтгэлгийг зарлаж байна. Үүнд:
- Органик нарны зайн үүсгүүр гарган авах, түүний судалгаа
- Тусгай шаардлага: Олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх; Дотоод болон гадаадын хуралд илтгэл тавих; Органик полимер синтез гарган авах судалгааны нэгж байгуулах
- Агаарын бохирдлын агууламж, хүн болон хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн судалгаа
- Ус, хөрсөн дэх хүнцэл ба ураны үүсэх, тархах механизм, цэвэршүүлэх технологийн судалгаа
- Тусгай шаардлага: Хүрээлэн буй орчны бохирдуулагчдын тархалт, шилжилт, цэвэршүүлэх технологийн чиглэлээр судалгааны ажил хийж эрдмийн зэрэг хамгаалсан байх; Хүрээлэн буй орчны инженер эсвэл химийн инженерийн доктор зэрэгтэй байх.
- Ионжих цацрагийн тусламжтай хүнсний хадгалагдах хугацааг уртасгах, аюулгүй байдал, чанарын баталгааг сайжруулах нь
- Тусгай шаардлага: Байгалийн ухааны чиглэлээр докторын зэрэгтэй байх
Пост-докторын үргэлжлэх хугацаа: 2021.01.01-2020.06.31
Тавигдах нийтлэг шаардлага:
- Докторын зэрэгтэй дотоодын болон гадаадын иргэн
- Докторын зэрэг хамгаалснаас хойш 5 жил болоогүй байх
- Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх
- Пост-докторын ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, туршлагатай байх
- Пост-доктороор ажиллуулах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байх
- WoS болон Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд 1-ээс доошгүй өгүүлэл хэвлүүлсэн байх.
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Докторын дипломын хуулбар /эх хувийг авчрах/;
- Бүтээлийн жагсаалт;
- Судалгааны ажлын урьдчилсан төлөвлөгөө;
- Пост-докторын судалгааны ажлын удирдагчийн пост-докторт сургах боломжтой эсэх талаарх тодорхойлолт;
- Ажил эрхэлж буй бол ажлын газрын тодорхойлолт.
Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 12 дүгээр сарын 23-ний 17.00 цаг хүртэл
Материал хүлээн авах хаяг: Энд дарж бүртгүүлнэ үү.
Холбоо барих:
- Хаяг: МУИС-ийн хичээлийн 1-р байр 2 давхар, 218 тоот
- Утас: 77307730-4502
- И-мэйл хаяг: grad_research@num.edu.mn
Сонирхсон эрдэмтэд https://www.num.edu.mn/filesnum/juram/Пост-докторын журам.pdf хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Ахисан түвшний сургууль