Нийт магистрант, докторантуудын анхааралд

Share Button

МУИС-ийн Сургалтын журмын 4.4.2 заалтын дагуу магистрант, докторант нь элссэн эхний улиралдаа багтаан сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулдаг. 2020 оны 08 сарын 28-ны өдрийн А/206 тоот МУИС-ийн Захирлын тушаалын дагуу Ахисан түвшний сургуулийг (АТС) байгуулсан. Иймд 2020-2021 оны намрын улирлаас тус төлөвлөгөөг (цаашид “Суралцагчийн хувийн төлөвлөгөө” гэнэ) шинэчилсэн загварын дагуу хүлээн авахаар төлөвлөж байна. Ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр хүлээн авна. 

2020-2021 оны хичээлийн жилд (намрын улиралд) элссэн магистрант, докторантууд:

Судалгааны магистрант, докторантууд:  

Суралцагчийн хувийн төлөвлөгөөг илгээх:

  1. Суралцагчийн хувийн төлөвлөгөөг татаж авч, бүрэн гүйцэд бөглөх. Татах (судалгааны магистрант, докторант)
  2. Суралцагчийн хувийн төлөвлөгөөг удирдагч багш руу цахимаар илгээж, зөвшөөрсөн товч и-мэйлийг хүлээн авах.
  3. Бүрэн гүйцэд бөглөсөн Суралцагчийн хувийн төлөвлөгөөний excel файл, удирдагч багшийн төлөвлөгөөг зөвшөөрсөн э-мэйлийн хамт (суралцагч өөрийн и-мэйл хаягнаас forward хийх) grad_edu@num.edu.mn хаяг руу илгээх. И-мэйлд суралцагчийн овог нэр, бүрэлдэхүүн сургууль, харъяалагдах тэнхим, түвшин, хөтөлбөрийн нэр, холбогдох утсыг бичнэ.

Анхаарах зүйлс:

  • Суралцагчийн хувийн төлөвлөгөөг МУИС-ийн сургалтын журам, эрдэм шинжилгээний багц цаг тооцох журам, бүрэлдэхүүн сургуулиудын магистр, докторын сургалтын төлөвлөгөөг сайтар уншиж танилцсаны дараа бөглөнө үү.
  • Суралцагчийн хувийн төлөвлөгөөний А багц цагт Ерөнхий суурийн болон мэргэжлийн хичээлүүд багтана. 
  • Судалгааны магистрант, докторант нь хамтарсан удирдагчтай бол Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд боловсруулсан хэсэгт мэдээллийг нэмж оруулна.  Хамтарсан удирдагч багшаас мөн зөвшөөрсөн и-мэйлийг хүлээн авна.  
  • Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд “Улирал” хэсгийг төлөвлөхдөө тухайлбал 2020-2021 намар (I улирал), 2020-2021 хавар (II улирал) гэх мэт гэж тодорхой бичнэ.  I улирал нь элссэн эхний улирлыг илтгэнэ. 
  • Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд зөвхөн Удирдагч багшаас зөвшөөрсөн э-мэйл авна. Өөр бусад захиргааны нэгжээс гарын үсэг, зөвшөөрөл авах шаардлагагүй. 
  • Эрдэм шинжилгээний ажлын багц цагийг II улирлаас эхлэн жигд хуваарилж, эрдэм шинжилгээний багц цаг тооцох журмыг баримтлан тодорхой бичиж төлөвлөнө.
  • Батлагдсан болон албан ёсоор төлөвлөгдсөн эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, хурал зэргийг эрдэм шинжилгээний багц цагт төлөвлөнө. Тухайлбал тэнхимийн ажлын төлөвлөгөөнд батлагдсан тэнхимийн хэлэлцүүлэг болон эрдэм шинжилгээний хурал байна.
  • Гадаад, дотоод монографийг эрдэм шинжилгээний багц цагт тооцохгүй.
  • Удирдагч багшаас и-мэйл хүлээн авснаас хойш Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй.     

Мэргэжлийн магистрантууд: 

Суралцагчийн хувийн төлөвлөгөөг илгээх:

  1. Суралцагчийн хувийн төлөвлөгөөг татаж авч, бүрэн гүйцэд бөглөх. Татах (Мэргэжлийн магистрант)
  2. Бүрэн гүйцэд бөглөсөн Суралцагчийн хувийн төлөвлөгөөний excel файлыг grad_edu@num.edu.mn хаяг руу илгээх. И-мэйлд суралцагчийн овог нэр, бүрэлдэхүүн сургууль, харъяалах тэнхим, хөтөлбөрийн нэр, холбоо барих утсыг бичнэ.

2020-2021 оны хичээлийн жилээс өмнө элссэн магистрант, докторантууд:

Өмнөх жилүүдэд элссэн магистрант, докторантууд нь батлуулсан ганцаарчилсан төлөвлөгөөг зурган болон pdf хэлбэрээр (аль боломжтой) grad_edu@num.edu.mn хаяг руу илгээнэ үү. Хэрвээ өмнө нь суралцагчийн хувийн төлөвлөгөөг батлуулаагүй бол шинэ үлгэрчилсэн загварын хийж илгээнэ үү. 

Хүлээн авах хугацаа:

2020-2021 оны хичээлийн II улирлын эхний долоо хоногт багтаан (2021 оны 02 сарын 10-ны өдөр, Лхагва гаригт) илгээнэ үү. 2020-2021 оны хаврын улиралд элссэн ахисан түвшний суралцагчдад хамаарахгүй.  

Жич: МУИС-ийн эрдэм шинжилгээний багц цагийг тооцох журам, сургалтын журамд ирэх хичээлийн жилд өөрчлөлт хийгдэхээр төлөвлөж байгаатай холбоотой нийт магистрант, докторантууд “Суралцагчийн хувийн төлөвлөгөө”-г шинэчлэн хийх төлөвтэй байгааг анхаарна уу. АТС-иас цаашид цаг тухайд нь мэдээлэл хүргэх болно.   

“СУРАЛЦАГЧИЙН ХУВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ЦАХИМААР ИЛГЭЭХ ЗААВРЫГ ТАТАХ 

Зөвлөгөө авах бол дараах хаягаар холбогдоно уу: 

E-mail: grad_edu@num.edu.mn; grad_research@num.edu.mn  

Утас: 77307730-4501; 4502

Ахисан түвшний сургууль

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *