Суралцагчийн хувийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах тухай

Share Button

МУИС-ийн Сургалтын журмын 4.4.2 заасны дагуу магистрант, докторант нь элссэн эхний улиралдаа багтаан сургалтын ганцаарчилсан төлөвлөгөөг (цаашид “Суралцагчийн хувийн төлөвлөгөө” гэнэ) боловсруулан батлуулдаг. Иймд 2021 оны намрын улиралд элссэн магистрант, докторантууд “Суралцагчийн хувийн төлөвлөгөө”-г зааврын дагуу боловсруулан, АТС-д (МУИС-ийн Хичээлийн 1-р байрны 218 тоотод) хүргүүлнэ үү. 2022 оны  хаврын улиралд элссэн магистрант, докторантуудад (дараа улирлын эхэнд боловсруулж, батлуулна) хамаарахгүй.  

Хүлээн авах хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор                               

“СУРАЛЦАГЧИЙН ХУВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ” БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ ЗААВАР ТАТАХ

Зөвлөгөө авах бол дараах хаягаар холбогдоно уу: 

E-mail: grad_edu@num.edu.mn; grad_research@num.edu.mn  

Утас: 77307730-4501; 4502

Байрлал: МУИС-ийн Хичээлийн 1-р байрны 218 тоот

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ

 

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *