МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтэст туслах ажилтан (2) шалгаруулж авна

Share Button

Ажлын байранд тавигдах шаардлага:  

  • МУИС-ийн магистрант эсвэл докторант байх  
  • Их, дээд сургууль, судалгааны байгууллага, болон олон улсын байгууллагад ажиллаж байсан болон эрдэм шинжилгээний бүтээлээ олон улсын сэтгүүлд хэвлүүлдэг байх  
  • Мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шинжлэн судлах, системийг зохиомжлох, системийн хөгжүүлэлт, хэрэгжүүлэлтэд оролцох, мэдээллийн системийн ашиглалт, сайжруулалт, системийн бүртгэл болон бусад өгөгдлийн эх үүсвэрийг ашиглан боловсруулалт дүн шинжилгээ хийх, өгөгдлийн бэлэн байдал, тогтвортой ажиллагаа, уялдаа холбоог хангах, бичиг хэрэг, архивын стандартын шаардлагыг хангасан баримт бичгийг боловсруулах чадвартай байх 
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай байх
  • Бүтээлч, багаар ажиллах чадвартай байх 
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй 
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд, PowerBI, график дизайн болон интернетийн орчинд ажиллах чадвартай байх 

Ажиллах хугацаа: 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  

Бүрдүүлэх материал:  

  1. Төрийн албан хаагчийн анкет
  2. Боловсролын зэргийн диплом, бусад мэргэжлийн үнэмлэх, сертификатийн хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар  

Бүртгэл: 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдрийн 12:30 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 203 тоот өрөөнд шаардлагатай материалыг бүрэн бэлдэж бүртгүүлнэ үү.  

Утас: 75754400-1140  

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *