Магистр, докторант оюутнуудад зориулсан “Тойм судалгаа түүний ач холбогдол” сэдэвт семинар болно
2014-2015 оны хичээлийн жилд магистр, докторант оюутнуудад зориулан 7 хоног бүрийн Лхагва гарагт 18 цагаас хичээлийн I байрны 320 тоотод Судалгааны семинар зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ долоо хоногт буюу 11 дүгээр сарын 12-ны өдрийн семинарыг “Тойм судалгаа түүний ач холбогдол” сэдвээр ШУС-ийн багш С.Цогзолмаа удирдан явуулна.