АТС-ийн судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг судалгааны туслахаар ажиллуулах тэтгэлэг зарлагдлаа

Share Button

МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн харьяа судалгааны лабораториудад профессор багшийн удирдлага дор эрдэм шинжилгээний төсөлт ажил, түүнтэй адилтгах судалгааны ажлын туслахаар ажиллуулах тэтгэлгийг зарлаж байна.

Тавигдах нийтлэг шаардлага:

  • МУИС-ийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцдаг байх
  • Туслахаар ажиллах ажлын даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвартай байх
  • Туслахаар ажиллуулах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх

Судалгааны туслахаар ажиллуулахаар зарлагдсан судалгааны сэдэв болон тавигдах тусгай шаардлагатай доорх хүснэгтээс танилцана уу.

Бүртгүүлэх: Шаардлагад нийцэж буй сонирхсон магистрант, докторантууд судалгааны туслахаар ажиллах хүсэлтээ grad_research@num.edu.mn хаягаар 2022.03.18-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү. Үүнд:

  • Бүртгэлийн хуудсыг энд дарж татаж авна уу.

Судалгааны туслахаар ажиллуулах хугацаа: 3 сар (2022.04.01 – 2022.06.31)

Холбоо барих: 7730-7730 (4502), grad_research@num.edu.mn

Судалгааны туслахаар ажиллуулахад санал болгох судалгааны сэдэв, агуулга, тусгай шаардлага

Судалгааны лабораторийн нэр

Судалгааны сэдэв

Судалгааны туслахад тавих тусгай шаардлага

Хийх ажлын төлөвлөгөө

1

Агаар мандлын оптикийн хэмжилтийн лаборатори Улаанбаатар хотын агаар мандлын бохирдлын оптик үзүүлэлтийн судалгаа Энэ чиглэлээр судалгаа хийж гүйцэтгэж байсан туршлага, чадвартай докторант байх 1. Хэмжилтийн багаж, төхөөрөмжийг 7 хоног бүр цэвэрлэх
2. Судалгааны өгүүлэл бичих

2

Агаар, Орчны мониторингийн лаборатори Агаар дахь тоосонцор болох РМ10, РМ2.5, РМ4, РМ1 -үүдийн эзлэх хэмжээ, эх үүсвэрийн ялгааг тодорхойлох Энэ чиглэлээр судалгаа хийж гүйцэтгэж байсан туршлага, чадвартай байх 1. Автоамт багажнаас мэдээг цуглуулах, боловсруулах
2. РМ10, РМ2.5, РМ4, РМ1 -үүдийн эзлэх хэмжээ %-ийг тогтоох, эх үүсвэрийг тодорхойлох
3. ЭШ өгүүлэл бичих

3

Биологийн нөөц – Орон зайн анализын лаборатори Байтаг Богд , Хасагт Хайрхан, Хөвчийн нуруу, Дарвийн нурууны Цоохор ирвэсийн тоо толгой нягтшил тэдгээрт нөлөөлөх газарзүйн хүчин зүйлс  1. Автомат камертай харьцаж ажиллах ур чадвар эзэмшсэн
2. Амьтны тархац, орон зайн анализын судалгаа хийж гүйцэтгэх
3. R программ дээр ажиллаж чадах
1. Автомат камерын мэдээллийн сангаас амьтны зураг ялгах
2. Цоохор ирвэсийн бодгалийг ялгах
3. Тоо, толгойн нягтшил тодорхойлох орон зайн загвар боловсруулах
4. Цоохор ирвэсийн тоо толгой, нягтшилыг тодорхойлох

4

Замаг судлалын лаборатори Хөвсгөл нуурын цахиурт замгийн судалгаа 1. Цахиурт замгийн төрөл зүйлүүдийг таньж тодорхойлох чадвартай байх,
2. Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх,
3. Бакалаврын төгсөлтийн ажлаа цахиурт замгийн ангилалзүйгээр хийсэн бол давуу тал болно. 
1. Хөвсгөл нуурын 20 дээжинд цахиурт замгийн төрөл, зүйлүүдийг таньж тодорхойлох, бодгалиудыг тоолж бүлгэмдлийн бүтцийг тогтоох.
2. Дээж дэх төрөл зүйлүүдийн зургийг авч таблиц бэлдэх

5

Компьютер график, мультимедиа судалгааны нээлттэй лаборатори Олон хэрэглэгч бүхий 3 хэмжээст интерактив платформ байгуулах судалгаа 1.Энэ чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай, судалгааны үр дүнгээр хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн, өгүүлэл хэвлүүлж байсан бол давуу тал болно.
2. C++ болон Unreal Engine ашиглах ахисан түвшний мэдлэгтэй байх.
1. Одоо ашиглагдаж байгаа 3 хэмжээст платформуудыг судлах
2. Төрөл бүрийн олон төхөөрөмж дээр аватаруудын харилцан үйлчлэлийг тооцоолж гаргах
3. Төрөл бүрийн төхөөрөмжүүдийн хооронд аудио дамжуулах боломжийн талаар судалгаа хийх

6

Наноматериалын лаборатори Монголын байгалийн түүхий эдээс нано-графин гарган авах технологийн судалгаа Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадвартай байх. Нүүрснээс графит гарган авах реактор угсрах, графитаас нано графин гарган авах

7

Ойн экосистемийн мониторингийн лаборатори Монгол орны  түгээмэл 30 зүйлийн модлог ургамлын үрийн амьдрах чадварыг ургуулах шүүгээнд туршин судлах  Ойн аж ахуй ахисан түвшиний сургалтанд идэвхитэй суралцдаг байх, лабораторийн нөхцөлд химийн хорт бодис болон багаж тоног төхөөрөмжтэй ажиллах туршлагатай байвал давуу тал болно.  Лабораторийн нөхцөлд төрөл бүрийн ургамлын үрийг  ургуулах, шилжүүлэн тарилт хийх өсөлт хөгжилтийн хэмжилтийг хийх хянах фенелогийн ажиглалт хийх  

8

Органик синтезийн лаборатори Зэсээр допинг хийсэн цайрын оксидын нанонунтгийн шинж чанарын судалгаа, хэрэглээ Өгүүлэлийг шинжлэх ухааны түвшинд чанарын шаардлага хангахуйц бичин Scopus, Web of Science бүртгэл бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлэх 1. Гарсан үр дүнг нэгтгэн боловсруулах, үр дүн дээр ажиллах 
2. Өмнө хэвлэгдсэн энэ чиглэлийн судалгааны ажлуудыг судлах           
3. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх сэтгүүл сонгох                
4. Өгүүлэл хэвлүүлэх

9

Орчны шинжилгээний лаборатори “Модификацад оруулсан хаягдал биоматериалын дээжийг ашиглан бохирдуулагч элементийг шингээгч материал гарган авах” Биологийн материал (үс, хумс)-ын чиглэлээр судалгаа хийдэг байх  1. Биоматериалуудад хийгдэх боломжтой химийн болон механик модификацуудын тухай судлах
2. Шингээгч материалыг бэлтгэх, шинж чанарыг сайжруулах туршилтуудыг хийх
3. Зарим хүнд металлын шингээлтийн туршилтыг явуулах (Pb, Zn, Cu металлуудын шингээлтийн багтаамж тодорхойлох)
4. Туршилтын үр дүнг боловсруулах
5. Уг үр дүнд үндэслэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих

10

Ургамлын Биотехнологийн лаборатори Монгол орны малын тэжээлийн болон хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицсон ургамлын генийн инновац, ген шилжүүлэх суулгах арга зүйг боловсруулах нь  1. Судалгааны ажлын үр дүнгээр дотоодын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх.
2. Судалгааны ажлын явцыг долоо хоног тутмын лабораторийн семинарт тогтмол хэлэлцүүлэх.
3. Судалгааны ажлын арга зүйг бакалавр болон магистрантын оюутнуудад зааж, өвлүүлэх. 
1. Хурдан соёололт, ургалтын идэвх өндөртэй нь тогтоогдоод буй Саваан булган сүүл ургамалд ген шилжүүлэн суулгах арга зүйг боловсруулах, энэ нь цаашдын генийн инновац, хөгжүүлэлтийн судалгааны суурь болно.
2. Хурдан соёололттой нь тогтоогдсон 3 зүйл ургамлын хатуу ширүүн уур амьсгалыг тэсвэрлэх идэвхийг тогтоон, молекул механизмыг илрүүлэх.
3. Дээрх судалгааны зорилтуудаар дотоод, гадаадын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол оролцох  

11

Хүрээлэн буй орчны инженерчлэлийн лаборатори Progressive thawing of Siberian permafrost since Little Ice Age: evidences for records from Mongolian lake sediment core  1. Хүрээлэн буй орчин, гадаргын ус, байгалийн ухааны чиглэлээр мэргэшсэн байх,
2. Англи, япон хэлний тодорхой мэдлэгтэй байх,
3. Гадаргын усны мониторингийн ажлаар хөдөө ажиллах боломжтой байх.
4. Гадаргын ус, хурдас, хөрсний дээж цуглуулах, бэлтгэх ур чадвар эзэмшсэн байх
Байдраг гол болон түүний цутгал, Өлзийт, Галуут, Олгойн голуудаас 2-3 удаагийн хээрийн хэмжилт, дээж авалтанд оролцох, талбайн хэмжилт, хяналт гүйцэтгэх, хээрийн ажлын гүйцэтгэлийн тайлан боловсруулах, лабораторийн задлан шинжилгээнд зориулан дээж бэлтгэх, судалгааны талбайн суурь мэдээлэл боловсруулах, үр дүнгийн статистик боловсруулалт, зураглалын ажил гүйцэтгэх 

12

Хүрээлэн буй орчны хими, геохимийн лаборатори Улаанбаатар хот орчмын бохирдлын ялгаатай орчин дахь ургамлын физиологи, биохими, металл хуримтлалын судалгаа 1. Ургамлын дээжийг химийн шинжилгээнд бэлтгэх, шүнжилгээ хийх, үр дүн боловсруулах чадвартай байх.
2. Судалгааны ажлын дээж материалыг арга зүйн дагуу үнэн зөв, нямбай бэлтгэх
3. Хугацаанд нь ажлаа чанартай хийж гүйцэтгэн тайлагнах
4. Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг сүүлийн үеийн статистик программуудыг ашиглан хийж гүйцэтгэх
5. Судалгааны үр дүнд магистрын ажил бичиж, хамгаалах
1. Бохирдлын ялгаатай 10 орчноос дээж авсан 9 зүйл ургамлын 99 дээжинд металлын хуримтлал тодорхойлоход бэлтгэж, угааж цэвэрлэж, хатаах
2. Металлын хуримтлал тодорхойлох дээжийг нунтаглах (эсвэл үнсжүүлэх)
3. Бохирдлын ялгаатай 10 орчноос дээж авсан 9 зүйл ургамлын физиологи, биохими, металлын хуримтлалын судалгааны үр дүнд боловсруулалт хичх, үр дүнг танилцуулах хэлэлцүүлэх, магистрын ажлын бичвэрийг бэлтгэх

13

Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн судалгаа Хаягдал хуванцар ба нүүрсний хам хийжүүлэлт 1. Судалгааны туршилтууд явуулах чадвартай байна.
2. Хийжүүлэлтийн төхөөрөмж болон шинжилгээний багажуудыг ажиллуулах чадвартай байна.
1. РЕТ полиэтилен терефталатын хуванцарын хаягдалыг боловсруулж түүнээс дахин сэргээгдэх цэвэр энергийн эх үүсвэр болох Н2-ийг гарган авах судалгааг гүйцэтгэх; 
2. Хаягдал хуванцарыг чанар муутай хүрэн нүүрстэй хольж хийжүүлэн хийн бүтээгдхүүний гарцыг нэмэгдүүлэх;
3. Хийжүүлэлтээр Н2 гаргах хувирлын зэргийг нэмэгдүүлэх каталитик үйлчилгээтэй нэгдлийг олж тогтоох

14

Чадлын электроникийн судалгааны лаборатори Эрчим хүчний менежментийн системийн судалгаа, хөгжүүлэлт Сэргээгдэх эрчим хүчний системийн удирдлага, чадлын электроник, өгөгдөл дамжуулах протоколын талаар зохих мэдлэгтэй, судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх чадвартай байх 1. Нарны цахилгаан үүсгүүр ба батерей хуримтлуур хосолсон системийн бүтэц, ажиллагааны зарчмыг судлах
2. Сэргээгдэх эрчим хүчний системд зориулсан эрчим хүчний менежментийн системийг судлах
3. Програмчлагддаг логик удирдлага ашиглан эрчим хүчний менежментийн систем хөгжүүлэх 
15 Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн  судалгааны лаборатори Хаягдал шар сүүг ашиглан биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх Хүнсний болон ХАА-н гаралтай түүхий эдэд биохимийн болон биологийн идэвхит нэгдлийн судалгаа хийх чадвартай байх 1. Лактозгүйжүүлсэн шар сүүгээр гелэн болон инстант хэлбэрийн энергийн  ундаа хийх оптималь нөхцөл тогтоох;
2. Бэлэн болсон бүтээгдэхүүний биохимийн болон биологийн идэвхийг in vitro туршилтаар тогтоох;
3. Бэлэн болсон бүтээгдэхүүний илчлэг, тогтворжилт, хадгалах хугацаа зэргийг тогтоох
16 Сансар судлал, Зайнаас тандан судлалын лаборатори Хиймэл дагуулын мэдээ ашиглан газрын дээд хэсгийн нүүрстөрөгчийн шингээлтийг тооцох

1.Докторант байх
2. Судалгаа хийх ур чадвартай,
англи хэлтэй, зайнаас тандан судлал /RS/, газарзүйн мэдээллийн системийн /GIS/ ахисан түвшиний мэдлэгтэй, Image processing, Model, статистикийн мэдлэгтэй байх

1. Монгол орны нүүрстөрөгчийн шингээлтийг олон улсын аргачлалын дагуу тодорхойлох;
2. Олон жилийн хиймэл дагуулын мэдээ татах, дүн шинжилгээ хийх, газрын хэмжилт хийх, баталгаажуулалт хийх;
3. Олон улсын хуралд судалгааны үр дүнг хэлэлцүүлэх

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *