Ахисан түвшний сургуулиас судалгааны лабораториудад магистрант, докторантуудыг туслахаар ажиллуулах тэтгэлгийг олголоо
Ахисан түвшний сургууль нь харьяа судалгааны лабораториудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, түүгээр дамжуулан магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулах, дэмжих, урамшуулах зорилгоор 2021 оноос эхлэн судалгааны туслахын тэтгэлгийг магистрант, докторантуудад олгож эхэлсэн билээ.
Энэхүү тэтгэлийг 2 дахь удаагаа 2022 оны хаврын улиралд нийт 16 судалгааны ажлын сэдвийн хүрээнд зарлаж сонгон шалгаруулалт хийгдсэн бөгөөд нийт 20,160.0 мян.төгрөгийн тэтгэлэгт дараах нэр бүхий 13 магистрант, 3 докторант шалгарлаа.
Тэтгэлэг авсан нийт суралцагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, эрдмийн их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ