БНХАУ-ын Бээжингийн Технологийн Институтад (Beijing Institute of Technology) ахисан түвшний хөтөлбөрт суралцахыг урьж байна

Share Button

МУИС-ийн оюутан та бүхнийг Бээжингийн Технологийн Институтийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 2017-2018 (Магистр болон докторын сургалтад)

Тэтгэлэг 1: Магистр болон докторын хөтөлбөр

Тэтгэлгийн хэмжээ:

Хятадын засгийн газрын тэтгэлэгт (CSC – China Scholarship Council)  сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал болон сар бүрийн тэтгэлэг (Магистр 3000 юан, Доктор 3500 юан) багтана. Тэтгэлэг нь тус сургуульд суралцах нийт хугацаанд олгогдоно.

Суралцах хугацаа: Магистр 2 жил, Доктор 4 жил

Танилцуулгад дурьдсан магистр болон докторын хөтөлбөрүүдэд англи хэл дээр суралцах боломжтой.

Тавигдах шаардлага:

  1. Бие махбодийн хувьд эрүүл байх, Хятад улсын иргэншилгүй байх
  2. Боловрол, насны хязгаар: 

Магистрын хөтөлбөрт 35 хүртэлх насны, бакалавр зэрэгтэй байх

            Докторын хөтөлбөрт 40 хүртэлх насны, магистр зэрэгтэй байх

  1. Амжилттай суралцаж байсан сурлагын үзүүлэлттэй байх
  2. Судалгааны аргазүй эзэмшсэн байх
  3. Англи эсвэл Хятад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх (HSK 4 эсвэл iBT 80-аас дээш оноотой байх)

Дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийг дараах утаснаас лавлана уу.

Лавлах утас: 77307730–4501

Цахим шуудан: grad_edu@num.edu.mn

Download (PDF, Unknown)

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *