“Залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрт” урилгаар лекц уншлаа
МУИС-ийн багш нар болон магистрант, докторант оюутнуудад зориулан зохион байгуулагддаг МУИС-ийн ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ИНДЭР (NUM-Speaker Series) хөтөлбөрийн 3 дугаар сарын ээлжит зочноор МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургуулийн Гадаад хэлний төв (ГХТ) -ийн багш, доктор В.Дашдаваа оролцлоо.
В.Дашдаваа нь “Монгол хэлийг тугээмэл хэлзүйн талаас судлах нь” сэдвээр өөрийн судалгааны ажлын явц, үр дүнгийн талаар сонирхолтой лекц уншлаа.
Энэ өдрийн семинарт МУИС-ийн салбар салбарын багш, судлаач, оюутнууд идэвхтэй оролцож сонирхсон асуултаа тавин, хэрэгтэй мэдээллээ авч халуун яриа өрнүүллээ.
Доктор В.Дашдаваагийн илтгэлийг NUM Speaker Series 2016 – youtube хуудаснаас тун удахгүй бүрэн эхээр хүлээн авах боломжтой.