МУИС-ИЙН 2016-2017 ОНЫ I УЛИРЛЫН МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ ТӨГСӨГЧДӨД ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Өнөөдөр, 2016.01.20-нд МУИС-ийн 2016-2017 оны I улирлын магистр, докторын сургалт төгсөгчдөд диплом гардуулах ёслол боллоо. Байгаль, нийгэм, хүмүүндэг, бизнес, олон улсын харилцаа, инженерчлэл, хууль зүйн мэргэжлээр нийт 171 магистр, 16 доктор, 551 бакалаврын оюутан төгсөж боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.
Ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Г.Баярмагнай, Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат, Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам, Бизнесийн сургуулийн захирал Ц.Болормаа, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн захирал С.Баттулга, Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган болон Сургалтын албаны эрхлэгч Б.Амарбаясгалан нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж, мэргэжлийн дипломыг гардууллаа.
Нийт магистр, докторын зэрэг хамгаалсан төгсөгчиддөө МУИС-ийн нийт хамт олноос халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
МУИС